A/N: Энэхүү бичвэр нь доорх бичвэрийн үргэлжлэл тул хэрэв уншаагүй бол эхлээд 👇🏻 уншаарай гэж зөвлөе.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Хундаганы ёроолд цалгин шаргалтах цагаан дарс
Хундаганы амсарт үлдэх шунхан улаан уруулын будагХойморт ноёлсон сүрлэг ногоон гацуурыг тойроод зургаа татуулахаар хүмүүс баярлан бужигналдах хооронд тэр битүү шавж орхисон чимэглэлүүдийн завсраар цухуйж ядан амьсгалахаар тэмцэнэ.
Бүх хүмүүс л инээлдэж хөхрөлдсөн харагдана. Би ч тэднийг даган инээмсэглэлээ. Ингэх л ёстой юм хойно.
Нөхөр маань голын ширээнд суун, хэгжүүн ихэмсэг төрхөө хир буртаггүй гоо үзэсгэлэнгээр минь чимэн олны анхаарлын төвд байх хүсэлтэй ч би түүнийг хэсэг ятгасны эцэст бид зүгээр л үүд хавийн ширээнд суулаа.
Гарах хаалгатай ойрхон.
Нөгөө л нэг тоглогддог ая, бүжиглэдэг бүжиг, хэнд ч хэрэггүй хоосон шагналууд...
Азаар өнгөрсөн өвлийн дэгдээсэн дуулианаас минь болоод дахиад лав оны шилдэг хосоор өргөмжлөхгүй гэдгийг мэдэж байсан болохоор үдэшлэгийн эхэнд шагнал гардуулахад би тайван гэгч нь сууж байсан юм. Одоо бодохнээ тэр хүн хөлс даасан анхилуун үнэртэйгээ хамт нөхөртөө гаргах тэвчээрийг минь ч хуу хамаад явчихсан байсан юм шиг санагдана. Уг нь өмнө нь зодуулж л байсан шүү дээ. Магадгүй тэр байтугай ч гэж хэлж болохоор хүчирхийлэл, яргалалыг амссан. Гэсэн ч хөхөрсөн өвдгийг минь зөөлхөн үлээгээд үнсэж өгсөн нэгний ачаар би ямар ч харгислалыг хүртэх ёсгүй гэдгээ ойлгочихоод өмнөх шигээ тэсээд өнгөрч чадаагүй байх.
Тэсээгүй гээд яах вэ дээ.
Дур мэдэн уулзах хүн, явах газаргүй
Дөрвөн хананы дунд дөнгөлөгдчихсөн
Дээдэс нэрт хоригдол би тэгэж хэсэг дөвчигнөөд л зогссон.
Уг бичвэрт дурдагдах дүрүүдийн сэтгэл хөдлөл, зан ааш болон үйл явдлууд нь зохиолчийн санаанаас урган гарсан. Хэн нэгнийг гутаан доромжилж, нэр төрийг нь гуйвуулах санаа агуулаагүй бөгөөд тухайн уран бүтээлчийн бодит амьдрал, зан байдлыг огт тусгаагүй болно. Хэрэв зохиол дээрх үг хэллэг болон үйл явдал нь бусад ямар нэгэн бүтээлтэй ижил байвал цэвэр санаандгүй давхцал болно.
Бичвэрийг хэсэгчлэн болон бүрэн эхээр нь хуулбарлахыг хатуу хориглох бөгөөд энэ нь оюуны өмчийг хулгайлсан гэмт хэрэг болно гэдгийг анхаарна уу.
© 2021. Notae
