Чи хэн нэгэнд галзууртлаа дурлаж үзсэн үү?
Эргэлт буцалтгүй тийм гэх хариултыг өгнө. Гэвч тэр дурлалын үр ашиг нь түүнийгээ үүрд харахгүй болчихсон нь харамсалтай. Магадгүй бурхан надад хоёр дахь боломжийг олгоод "түүнийгээ хамгаал" гэж захьсан байх.
Ёнжүн "нөгөө охинтой яг уруулаа нийлүүлэхийн даваан дээр- хөөе сонс л доо!"
Би "сонсож байна. Цааш нь"
Ёнжүн "яг уруулаа нийлүүлэхийн даваан дээр- сонсооч дээ! Гөлрөөд байх юм"
Сүбин "чи наадхаа орхиод надад яриач дээ! Хүн сонсоод байхад чинь балайраад байх юм"
Ёнжүн "за тэгээд уруулаа нийлүүлэх- байз! Эмээ залгаж байна"
Сүбин "өө боль! Би сонсохгүй"
Ёнжүн эмээтэйгээ утсаар ярихаар болж, Сүбин энд урвагар амьтан суусаар. Хэд хоногийн өмнө сохор болзоон дээр таарсан охинтойгоо хэрхэн болзсон талаараа Ёнжүн ярьж байгаа нь энэ л дээ. Гэвч би Миёны талаар бодсоор яриаг нь тоож сонсохгүйд бухимдсан байх.
Сүбин "чи сүүлийн үед сонин байгаагаа мэдэх үү?"
Би "яг ямархуу байна гэж?"
Сүбин "яг л эрхэм хүнээ алдчихсан юм шиг байдаг болсноо анзаарсан уу?"
Би "би яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй л байна. Магадгүй чи ойлгохгүй байх"
Сүбин "тэр BM гэсэн зохиолч чи биздээ?"
Би "мөн бол юу гэж?"
Сүбин "чи хэзээнээс зохиолыг тэгж уран яруу дүрслэлтэй бичдэг болчихсон юм? Чи чинь утга зохиолын хичээлдээ дургүй шүү дээ. Би гайхсан шүү"
Би "зүгээр л уйдсандаа гэх үү дээ"
Сүбин "хэцүү байвал найздаа хэлж болно шүү. Би сонсоход бэлэн"
Би "би чамд хэлэхэд бэлэн биш байна"
Сүбин "ойлголоо"
Ёнжүн яаралтай явахаар болж, Сүбин гэр лүүгээ тайван алхахаар шийдэв. Гэртээ ганцаараа үлдсэн надад одоо хэн нэгний халуун дулаан тэврэлт хэрэгтэй мэт. Магад Кан Миёных- үгүй ээ, бид одоо дөнгөж танилцах шатандаа явж байгаа болохоор чадахгүй нь. Түүнээс иймэрхүү зүйл гуйгаад байж болохгүй.
- Дахиад л эморол.
Би "Сура?"
Сура "тиймээ. Би байна"
Би "чи ч хамаагүй дамждаг болжээ"
Сура "аав согтуу байна. Тиймээс л ээж намайг түр гадагшаа гар гэсэн юм"
Би "сэтгэгдэл хэр байна?"
Сура "өдөр болгон л ийм байдаг. Одоо ч бараг энэ амьдралдаа дасч байна даа. Өмнө нь нэг биш удаа амиа хорлохыг хүсч байсан ч хүн гэдэг амьтан цагаа тулахаар их аймхай болчихдог юм билээ. Гэхдээ л би нэг удаа үсэрчихсэн"
Би "тэгээд яаж амьд байгаа юм?"
Сура "хэн нэгэн надад тусалсан л даа. Их сайхан сэтгэлтэй хүн. Би түүнийг Бурхан гэж нэрлэдэг юм"
Би "гайхалтай юмаа"
Сура "сайн охиндоо сэтгэлээ илчилж чадахгүй л байна уу?"
Би "тиймээ, чадахгүй байна"
Сура "чи дээр надад нэг юм хэлнэ гээд байсан. Тэр нь юу юм?"
Би "чи итгэхгүй байж магадгүй л дээ"
Сура "зүгээр яриад өгчихөө"
Би "би нэг удаа зүүдэлсэн юм. 2022 оныг"
Сура "хөөх, тийм гэж үү?"
Би "тэр үед-"
Би түүнд 2022 онд юу болсон талаар дэлгэрэнгүй ярьж өгөв. Ковид гэх өвчин гарч, бүгд масктай явах болсныг. Мөн тэр үед би хайртай нэгнээ хэрхэн алдаж, ямар их зовлон шаналал дунд байснаа ч ярьж өгөв. Тэр намайг анхааралтай сонсож, зарим үед нь бараг л нулимс урсгахаас наагуур боллоо.
Сура "гэхдээ чи тэр эмэгтэй л гээд яриад байх юм. Нэрийг нь мэдэхгүй юу?"
Би "Кан Миён"
Сура "ямар танил нэр вэ?"
Би "чи ч бас Кан Миён гэдэг хүнийг таньдаг байх нь"
Сура "ямартай ч зүүд чинь үнэхээр өвөрмөц юмаа. Бараг л зохиол болгож бичээд, кино болгочихмоор"
Би "тийм гэж үү?"
Сура "би явлаа. Аав унтчихсан байх"
Би "гэхдээ ч- өө явчихаж. Үнэхээр хурдан юмаа, Кан Сура"
Ээж "миний хүү, хэнтэй яриад байгаа юм?"
Би "сая найз маань орж ирээд гарсан юм"
Ээж "доошоо бууж хоолоо идээрэй"
Би "за" Сурагийн хойноос харсаар хоцров.
ВЫ ЧИТАЕТЕ
One Last Wish || 𝓑𝓮𝓸𝓶𝓰𝔂𝓾 [✅]
Любовные романы-Тэр миний сүүлчийн хүсэл байх болно... @kim_taekoom хөөрхнөөд зориулсан бичвэр 💘