- Өнөөдөртөө жаргалтай амьдарцгаая.
Зүүднээсээ цочин сэрэв. Ямар муухай зүүд байсан бэ? Нулимсыг нь арчиж өгөхийг хүссэн ч хүрч чадсангүй шүү дээ. Би хувцас хунараа ч солилгүй гэрээс гаран гүйлээ. Түүнд минь ямар нэгэн юм болсон юм болов уу? Энэ зүүд надад юуг тэгтлээ хэлэхийг хүссэн юм болдоо?
- Хэн бэ?
Би "эгчээ, Сура байгаа юу?"
- Бомгю?
Би "тиймээ, би Бомгю байна"
- Чи мэдээгүй юм уу? Чамайг мэдсэн гэж бодоод өнөөдөр хамт очих уу? гэх гэж байсан юм.
Би "юуг тэр вэ?"
- Сура эмнэлэгт хэвтчихсэн.
Энэ үг намайг хэдэн хором гацахад хүргэв. Ноцтой байвал яах ёстой вэ? Хамгийн эхэнд эмнэлгийн хаягийг аваад, гэр лүүгээ гүйлээ. Хувцасаа солиод, заримыг нь цүнхэндээ чихээд, хэрэгтэй зүйлсээ цуглуулаад эмнэлэг рүү явлаа. Такси барих, эсвэл автобусанд суух нь удаан юм шиг санагдсандаа гүйчихсэн.
Би "Кан Сура өвчтөн хаана хэвтэж байгаа вэ? Хурдлаарай"
- 1115 тоот. Гэхдээ эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлчихсэн юм байна.
Би "юу гэсэн үг вэ?"
- Гэрийнхэнд нь хэл хүргээгүй юм уу?
Би "ХУРДАН ХЭЛЭЭЧ ДЭЭ!"
- Урьд шөнө гэнэтхэн ухаан алдсан. Шөнөжингөө бие нь муудаж, бараг л зүрх нь зогсохоо шахсан.
Би "эрчимт эмчилгээний тасаг чинь хэдэн давхарт юм?"
- Гурван давхар.
Галзуу юм шиг гүйхдээ түүнийг зүгээр байгаасай гэж дотроо залбирсаар. Гурван давхарт ирэхдээ түүний аавыг уйлж байхыг нь олж харав. Үгүй биздээ? Үгүй гээд хэлээд өгөөч дээ. Дотроо орилсоор ах руу дөхнө. Тэр намайг харсан даруйдаа тэврээд авах нь тэр.
Би "юу болсон бэ? Ахаа?"
- С-Сура.
Би "я-яасан гэж?"
- Тэрнийг эмнэлгээс гаргана гэнээ.
Би "юу гэсэн үг вэ?"
- Түүнд эмчилгээ байхгүй гэсэн.
Хамаг дэлхий хөмрөх шиг болж, дээрээс минь хүйтэн ус цацрах шиг л болов. Түүнд эмчилгээ байхгүй гэнээ? Түүх дахин давтагдах бололтой. Миний тэр бодит байдал гээд байгаа зүүдэнд ч бас тэрэнд эмчилгээ байгаагүй гэсэн шүү дээ. Газар тэрийн суугаад хаашаа ч юм гөлрөх намайг эмч сэгсрээгүй л бол ухаан орохгүй байсан байх. Сураг сэргэснийг хэлэхэд би маш их баярлаж, хурдан уулзахыг хүснэ.
Эмч "бидний зүгээс шаардлагатай гэсэн арга хэмжээг авсан. Одоо эм ч тэр, төхөөрөмж ч тэр түүнийг аварч чадахгүй. Уучлал гуйгаад нэмэргүй гэдгийг мэдэж байгаа ч үнэхээр их уучлаарай"
Дахин дахин бөхийсөөр хэлэхэд нь би зүгээр гэх үгээр аргацаасаар. Яаж зүгээр байхав дээ. Хамаг зүйл бурхны зурсан аймшигтай зургаар яваад байхад ЯАЖ ЗҮГЭЭР БАЙХ ЮМ БЭ? Хэцүү байна гээд хэлчихэж чадахгүй, дотроо орилж, чимээгүйхэн уйлж, нууцаар согтож, хордож байж онгойдог энэ сэтгэл намайг яг ЯАЛГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? Бурхан гэж байдаггүйг би одоо л ойлгож байна. Бурхны дүрд хувилсан чөтгөр байж шүү дээ. Хичнээн ч удаа залбирсан тэр бурхан гээч нь намайг сонсохгүй. Харин тэрнийх нь оронд бурхны дүрд хувилсан чөтгөр намайг харж инээгээд, бах таваа хангаж байна. Үнэхээр шударга бус юм.
Би "өнөөдөртөө амьдарлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй нь бололтой"
BẠN ĐANG ĐỌC
One Last Wish || 𝓑𝓮𝓸𝓶𝓰𝔂𝓾 [✅]
Lãng mạn-Тэр миний сүүлчийн хүсэл байх болно... @kim_taekoom хөөрхнөөд зориулсан бичвэр 💘