Толгой аймшигтайгаар хатгуулан өвдөнө. Дээш өндийхдөө эргэн тойрныхоо зарим зүйлийг анзаарав. Өчигдөр уусан. Тэгээд тасарчихаж. Утсанд мэдэгдэл ирэхтэй зэрэгцэн бондгосхийн цочив. Ээж болон Сүбин, Ёнжүн, Миён дөрвөөс зурвас, дуудлага тасрахгүй байхшив.
"Хүү минь, хаана байгаа юм бэ?"
"Хөөе Чүэ Бомгю! Кан Миёны дуудлаганд хариулахгүй байна гэнээ. Чи ч үхсээн"
"Би Ёнжүн байна. Чам руу залгасаар байгаад утас унтраад шөнийн гурван цагт Сүбинийд ирж утсаар нь бичиж байна. Харчихаад залгаарай"
"Сүбин байна. Чи ер нь хаагуур яваад байгаа юм бэ? Ээж чинь санаа зовоод байна. Бас маргааш ээжийн чинь хурим гэдгийг мартаагүй биз?"
Амандаа хараал урсгаад, цүнхэндээ эвхэж хийсэн хувцасаа солиод, хурим болох газар луу гүйж эхэллээ. Эндээс гучин минутын зайтай. Гүйвэл арван минут л болно. Намайг ирэхийг хүлээгээд тэд хуримаа түр хойш нь тавьсан гэдэгт итгэлтэй байна.
Сүбин "чи чинь одоо хаашаа явчихаад ирж байгаа юм бэ?"
Би "уучлаарай, би илүү гэрт унтчихаж"
Ёнжүн "байз! Чамаас тамхи үнэртээд байна"
Би "өчигдөр нэг хүн хажууд тамхи татаад суугаад байсан. Нэвччихэж"
Сүбин үнэртэй ус цацан "ээжийгээ нөхөр дээр нь хүргэж өгөхөө мэдэж байгаа биздээ?"
Би "мартаагүй л явна"
Ээжийн нөхрөөс талаас дүү нь болох Тэхён, Миён хоёр, тэгээд эцэг эх, цаашлаад хамаатан нь иржээ. Харин манай талаас Ёнжүн, Сүбин бид гурав л байна. Тэд биднийг төрөл садангүй гэдгээр минь дээрэлхэх гэж оролдож магадгүй л юм. Миёны эцэг эх ч ихээхэн хатуу хүмүүс дээ. Хурим гэр бүлийн хүрээнд цомхон болж, тэд бал сардаа явахаар боллоо. Хоёр долоо хоног гэртээ ганцаараа байх нь дээ.
- Ээжийгээ хүний хүн болгоод л. Чи ч мундаг залуу юмаа.
Би "чи хэзээ хэл чимээ өгч сурах хүн бэ? Кан Сура! Чамаас болоод зүрхээр явах нь"
Сура инээн "зүгээр дээ. Муу хүн үхдэггүй"
Би "юу гэнээ?"
Түүнийг татаж, орон дээрээ хэвтүүлээд гижигдэж эхэллээ. Тэр намайг түлхэх гэж хэрэндээ хичээвч инээднээсээ болоод үл чадна. Гижигдэхээ болиод түүний хажууд хэвтлээ. Тэр яагаад ингэж онцгой санагдаад байгааг үнэхээр хэлж мэдэхгүй нь. Магад би галзуурч байгаа юм болов уу?
ВЫ ЧИТАЕТЕ
One Last Wish || 𝓑𝓮𝓸𝓶𝓰𝔂𝓾 [✅]
Любовные романы-Тэр миний сүүлчийн хүсэл байх болно... @kim_taekoom хөөрхнөөд зориулсан бичвэр 💘