Өнөөдөр чухал өдөр. Бидний үерхсэний 5 сарын ойн өдөр. Уг нь Сура иймэрхүү зүйл нэг их сонирхоод байдаггүй л дээ. Нэг мөсөн жилийн ойгоо тэмдэглэнэ гэж ярьдаг болохоор би үүнийг нууцаар бэлдэж байгаа хэрэг. Өнөөдөр ээжийн машиныг зээлж, хойд аавынхаа зуслангийн байшинд хонохоор төлөвлөж байгаа юм.
Ээж "миний хүү чинь өглөөнөөс хойш юм түчигнүүлээд байсан хоол хийж байсан юм уу?"
Би "харин тиймээ"
Ээж "Сурагийн ээж нь зөвшөөрсөн үү?"
Би "хүргэндээ зөвшөөрөхгүй бол алдас болно шүү дээ"
Ээж "нээрээ Сүбин, Ёнжүн хоёр ирчихсэн"
Би "хэзээ?"
Ээж "харин чамд хэлэх гээд л ирж байгаа юм биш үү!"
Би "энд ороод ир гэж хэлээ"
Хоолоо хийх явцдаа өнөөдөр яах талаараа бодно. Кино үзэж болох юм. Гэхдээ ямар кино гэж? Ер нь яагаад иймэрхүү зүйлд санаа зовоод байгаа юм бэ? Анх удаагаа болзох гэж байгаа юм шиг. Чи угаасаа болзоонд мэргэжлийн шүү дээ.
Сүбин "дурлалт залуугаар юу байна?"
Би "харин хоногийн аялал хийх гээд"
Миён "чи одоо арван таван настай хүүхэд хаашаа дагуулж явах гээд байна?"
Би "арван зургаа хүрчихсэн!"
Мина "ер нь бол оноороо л доо. Сараараа бол хүрээгүй л байгаа шүү"
Би "та нар намайг шүүмжлэх гэж ирсэн юм уу? Яах гээд байна?"
Ёнжүн "уг нь өнөөдөр бөөнөөрөө гаръя гэх гэж байсан ч чи дурлалдаа сохорчихсон байх шиг байна"
Би "дараа Сураг дагуулаад гарцгаая"
Миён "за тэгээд болгоомжтой яваад ирдэг юм шүү. Тэвчээртэй байгаарай"
Би "Чүэ Сүбин! Энэ найз охин чинь юу гээд байгаа юм бэ?"
Сүбин "үнэн л юм чинь"
Би "би та хоёр шиг биш!"
Ёнжүн "өө за, чи-"
Би "ямартай ч bye!"
Тэдэнтэй инээлдсээр, ярилцсаар цаг явсныг анзаарсангүй. Мөн утас хангинах дуугаар багахан цочсон ч удалгүй нүүрэнд минь мишээл тодорно. Сура залгаж байна. Аргагүй дээ, очих ёстой цагаасаа хоцроод барахгүй, залгаагүй юм чинь.
Би утсаа чихэн дээрээ барин "Сура~ би яг одоо очих гэж байна. Дулаан хувцаслаад, намайг томоотой хүлээж байгаарай. Бас-"
VOCÊ ESTÁ LENDO
One Last Wish || 𝓑𝓮𝓸𝓶𝓰𝔂𝓾 [✅]
Romance-Тэр миний сүүлчийн хүсэл байх болно... @kim_taekoom хөөрхнөөд зориулсан бичвэр 💘