Хэд хоног цөхрөлдөө автсаны эцэст түүний гэрийн гадна хаалгыг нь тогшоод зогсож байна. Ээж нь хаалга онгойлгож өгөхдөө инээмсэглэл дүүрэн угтав. Тэднийх нүүсэн. Өмнөх байшингийнх нь эзэн гэртээ ирсэн тул дахин амьдрах шаардлагагүй болсон байх. Би хариу инээмсэглээд дотогш орлоо. Ханаар нь дүүрэн түүний зураг.
- Чи мэдсэн байх.
Би "тиймээ"
- Түүнд нэг их хугацаа гэх юм үлдээгүй.
Би "юу?"
- Тэр өвчтэйг чи мэдэж байгаа шүү дээ.
Тийм шүү дээ, тэр минь өвчнөөр нас барах болно. Толгой дохихдоо түүнийг өрөөнөөс гарч ирж байхыг харав. Том нүдэлсээр над руу харахдаа сандралыг давхар гаргана. Би гараа даллан мэндлэхэд тэр ч бас зөрүүлэн мэндлэв. Яг одоо өрөөн дотор нь ороод ирчихсэн, түүний ярихыг хүлээн сууна. Кан Сура гэх үү? Кан Миён гэх үү? Сурснаараа л явах хэрэгтэй бололтой.
Сура "чи аль хэдий нь эмээгээс сонссон байх. Тийм үү?"
Би толгой дохин "тиймээ"
Сура "би зүгээр л үхэхээсээ өмнө өөрийнхөө хүслийг биелүүлэх гэсэн юм"
Би "гэхдээ чи миний ертөнцөд аль хэдий нь үхчихсэн шүү дээ"
Сура "энэ ертөнцөд ч бас үхэх бололтой"
Урд нь зогсохдоо нүдэнд нь нулимс гялтганан үзэгдэхийг харав. Уйлуулахыг хүсээгүй юмсан. Нулимсыг нь арчихдаа хацартаа шингэн зүйлийг мэдэрнэ. Залуу минь, чи чинь яачихаа вэ? Өөд өөдөөсөө ширтэлцэх явцдаа түүнийхээ нүүрний сантеметр бүрийг тогтоохыг хичээнэ. Тэр минь дэндүү төгс юм. Хуруугаа нүүрээр нь гүйлгэн эд эс бүрээрээ мэдэрнэ. Чамайгаа дэндүү ихээр санах байх даа. Нулимс зогсолт байхгүйгээр урсаж, сэтгэлийг нь өвтгөнө. Энэ мөчдөө аз жаргалтай байж болох уу?
Сура "битгий уйл"
Бидний уруул нийлж, гашуун амт амтагдана. Нулимстай үнсэлт ийм байдаг байж. Үнсэлт дууссан даруйд өөд өөдөөсөө ширтэв. Дэндүү хожимдсон ухаарал байлаа. Энгэртээ наан тэврэхдээ үсийг нь үнэрлэнэ. Чамаас би, надаас чи үнэрттэл тэвэрч өгөөч. Эд эс бүхнээрээ түүний үнэрийг тараахыг хичээнэ. Энэ мөчийг л хүлээж, миний зүүдэнд зочлоо юу? Тэрвэлт дуусах мөчид яагаад ч юм хоосон оргино. Чи энэ хорвоо дээр байхгүй болчихвол ингэж санагдах уу? Инээмсэглэлийг нь үзээд даган инээх нь миний сул тал гэлтэй. Энэ бүгдийг би дурсамжиндаа хадгалах нь дээ.
Сура "энэ мөчдөө жаргалтай байцгаая"
أنت تقرأ
One Last Wish || 𝓑𝓮𝓸𝓶𝓰𝔂𝓾 [✅]
عاطفية-Тэр миний сүүлчийн хүсэл байх болно... @kim_taekoom хөөрхнөөд зориулсан бичвэр 💘