2

166 8 1
                                    

     Шинэ гэх нь хаашаа ч юм хуучин сургуульдаа дахин шилжиж ирснээр энэ явдал эхэлсэн. Аавын ажил хөдөө рүү шилжин ээж, ах, дүү бид 4 аавыг дагаж нүүхээс өөр аргагүй болж ингээл 3р ангидаа анх энэ сургуулиа орхисон юм. Тэндээ 2 жил байж байгаад буцаж хотдоо ирэн ахин энэ сургуульдаа орсон.

   Өдрийн 1цаг 30 минутаас хичээл орно. Гэртээ ганцаараа хичээлдээ явахдаа бэлдэж байгаад ээжийн дуудлага ирэхэд л хочорж байгаагаа мэдлээ. Жоохон хочорж ангидаа ороход таних танихгүй баахан нүүрний арьснууд.

   Би гэдэг хүүхэд хичээлээ л сайн хийж байвал сайн охин болно гэж боддог байлаа. Хичээлээс өөр юм мэдэдгүй хүүхэд байсан юм.  Байсан юм шүү!

   Ээж минь энэ сургуулийн бага ангийн багш би гэгч их л даруухан охин байсандаа.

   Ингэж явсаар надад нэг хөвгүүн сайн болсон юм.
   Нууцаар бэлэг өгч, гэрт хүргэж өгөөл. Тэр үедээ түүнийг тоохгүй зүгээр л аясаар нь явдаг байлаа. Түүний хийж байгаа үйлдэлд догдлоол...

   Хайр гэгч зүйлийг юу болохыг мэдэхгүй ч миний хувьд тэр миний анхны хайр гэх тодотголд орхоор нандин хүн минь...

   Гэхдээ тэр хөвгүүн хэзээ ч бүр хэзээ ч надаас үерхье гэж гуйж байгаагүй юм шүү.

   Та нар чамд сайн байгаагүй юм биш үү гэж бодож магадгүй гэхдээ тэр надад үнэхээр сайн байсан юм.

Гүнд (Дууссан)Where stories live. Discover now