Оливэр Лэа хоёр салсан. Сүүлд сонсохнээ Лэа түүнийг ашигласан гэнэ. Харваас тийм л байсан.
Оливэрт энэ нь хүнд туссан юм шиг байна лээ. Гэхдээ ашиглуулснаа бүүр сүүлд л мэдсэн тэр үедээ мэдсэн бол магадгүй сэтгэл гутралд орох байсан байлгүй. Нэмж хэлэхэд би түүнээс энэ хугацаанд хоёр удаа үерхье гэж гуйсан боловч тэр хоёуландан татгалзсан.
Үүний зэрэгцээ дахин найзууд минь намайг хуурсан юмдаа их өрөвдөлтэй.
Угаасаа тэд нартай удаан байж ч чадахгүй байлгүй.
----------------------------------
Төгсөх анги хариуцлага өндөр улаан шугам давах асуудал гэж нэг толгойны өвчин. Бас л хичээл.
Мэдээж дахин шинэ найзуудтай болсон бид хэд дөрвүүлээ нийлдэг. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам бол тэд нартай найзалсан нь юм. Тэд наргүй байсан бол одоо гөлийгөөд юу ч хийж явах байсан болдоо.Тэр хэдтэй найзлаад 5 сарыг ардаа үлдээсэн байна. Манай нэг найз миний анхаарлыг ихэд татах боллоо. Түүний нэрийг Эмили гэдэг. Гаднаа үнэхээр хүйтэн харагддаг боловч дотроо бүр үнэхээр үнэхээр дулаахан, түшигтэй хүн.
Найзуудын уулзалт хийн зугаалж явахад анх түүнтэй хөтлөлцөж үзсэн. Эмэгтэй найзуудын найрсаг хөтлөлцөөн. Тэр намайг эхэлж хөтөлсөн эхэндээ гэнэтийн байсан болохоор юу болоод байгааг хэсэг мартаж билээ. Тэгээл догдолсон. Дэндүү их догдолсон.
Ингэж л миний эмэгтэй хүн сонирхох эхлэл тавигдсан юм даа.
YOU ARE READING
Гүнд (Дууссан)
Short StoryLGBT төрлийн зүйл агуулсан тул дургүй хүмүүс нь уншихгүй байхыг анхааруулж байна!!! Зохиогчын эрхтэй ямар нэгэн олон нийтийн хэрэгсэл дээр зөвшөөрөлгүй хуулбарлан тараахыг хатуу хориглоно.