Зохиогчийн талаас:
my princess-с чат ирлээ.
my princess:
Байна уу?
Чи Friends гээд цуврал үзэж байсан уу?
Seen 4:22 P.M.crystic princess:
Үгүй ээ
Яасан
Seen 4:23 P.M.my princess:
Хоёулаа хамт үзэх үү?
Их гоё найзуудын цуврал гэсэн.
Seen 4:24 P.M.crystic princess:
Чамтай бол юу ч үзсэн яахав дээ
Seen 4:24 P.M.Энэ тэр хоёрын хамгийн сүүлийн харилцаа байсан юм.
Эцэсээ хүртэл найз гэх тодотголоор дуусаж байна. Харамсалтай...Бэлла дан ганц өнчин хайраас болж амиа хорлох охин биш.
Тэр багаасаа хүчирхийлэлд өртөж үүнээсээ болж тэрээр бүрэг, дуугай нэгэн болсон аж.
Нагац ах эгч нар нь түүнийг гадуурхдаг.
Шалтгаан нь магадгүй тэр хүмүүс ээжид нь дургүй болохоор... мэдэхгүй юм даа. Энэ ч гайгүй ээ үүнийг сонсоод бүү гайхаарай. Тэр нагац ах нартаа хүчиндүүлж байсан. Ах нартаа шүү!!!
Тэр нагац эгч нар даа гадуурхагдаж байхдаа тэр тэвчсэн.
Тэр нагац ах нар даа хүчиндүүлж байхдаа тэр тэвчсэн.
Тэр сайн найз гэх хүнийхээ хувьд зам зуурын хүн төдийхөн байсан гэдэг ээ мэдэхдээ тэр тэвчсэн.
Түүний тэвчээр дууссан бололтой...
Хав харанхуй дунд анивчих ганц гэрэл
Бусад нь яасныг үл мэдэх ч тэр гэрэл л тодоос тод анивчина
Хэзээ бусад шигээ унтрахыг хэлж мэдэхгүй ч
Хэзээ нэг өдөр би энэ гэрэл шиг тодоос тод гэрэлтэнэ
Тодоос тод, тэрнээс ч тод
Харин дараа нь хэзээ ч гэрэлтэж байгаагүй юм шиг
Хаашаа ч хамаагүй алга болно
Агаарт замхарч, усанд уусна
Тэртээ хожим тэнгэрийн цардаст хур болон тунаад
Тэгээд чиний дээрээс бороо болон дуслана
Чи тэр үед гунигтай гэгч дээш хараад бороонд хичнээн дуртай байсныг минь гайхна
Тэгэж бодохдоо чи шүхрээ буулган
Чийгтэй нүдээ нэг шударна
Ингэж зогсохдоо ирэх зуны бороо ямар холыг ойлгоно.
YOU ARE READING
Гүнд (Дууссан)
Short StoryLGBT төрлийн зүйл агуулсан тул дургүй хүмүүс нь уншихгүй байхыг анхааруулж байна!!! Зохиогчын эрхтэй ямар нэгэн олон нийтийн хэрэгсэл дээр зөвшөөрөлгүй хуулбарлан тараахыг хатуу хориглоно.