10-р сарын 7Манай нэг найз Эмили болон би бид 3 ууланд гарсан өдөр.
Модон дунд гоймон чанаж идэн, дуу тавьж дураараа бүжиглэж гарлаа.
Явах болоод бүх юмаа хураан дошоо буухдаа би зориг гарган түүний гараас хөтөлсөн юм. Яг л нэг түгшүүртэй хаалга тогшиж байгаа юм шиг зүрх түг түг түг...
Гэхдээ энэ явдал удаан үргэжлээгүй юм.
Эмили гараа суг татан: Чиний гар яасан муухай хөлөрдөг юм заваан юм.
Анх удаа шүү анх удаа өөрийгөө гоочилж үзсэн.
Яагаад миний гар хөлөрдөг юм бэ?
Яг яагаад?
Ингээд тэр надад дургүй болчих болов уу?
Үгүй ээ эд нар зүгээр л бодол төдийхөн
Хамгийн том айдас нь
тэр минь надтай дахиж хөтлөлцөхгүй байхдаа.
Хичнээн их зүрх минь өвдөн вэ?.
Үүнээс хойш би хүнтэй хөтлөлцөх дургүй болсон.
Хөтлөлцөх тоолонд тэр өдрийнх шиг новшийн мэдрэмж төрнө.
YOU ARE READING
Гүнд (Дууссан)
Short StoryLGBT төрлийн зүйл агуулсан тул дургүй хүмүүс нь уншихгүй байхыг анхааруулж байна!!! Зохиогчын эрхтэй ямар нэгэн олон нийтийн хэрэгсэл дээр зөвшөөрөлгүй хуулбарлан тараахыг хатуу хориглоно.