4

78 4 0
                                    

Ер нь одоо бодоод байхад би яг л ном зохиол дээр гардаг ноомой охин шиг л байсан юм байна. Нүдний шил, томдсон дүрэмт хувцас л байхгүй болохоос биш.

Эморол гэгчийг жинхэнэ утгаар нь ойлгож авсан үе минь. Өөр охин хараад хаяаад явсан тэрнийг би буруутгаж чадахгүй намайг гэсэн түүний сэтгэл тийм л хямдхан байсан юм байлгүй...

Хичээлээ хийсээр л өмнөхөө бодвол арай л нээлттэй болсон. Шинэ найзуудтай болж тэд нартай уулзах гэж өглөөний 10 цагт гэрээсээ гардаг одоо бодоход хий дэмий юманд цагаа үрсэндээ үнэхээр харамсдаг.

Түүнийг найз охинтой боллоо гээд би мартаж чадаагүй. Хичээсэн ч чадаагүй.

Энгийн нэг өдөр өглөө босоол гэр орноо цэвэрлэмз болчихоод сургууль руугаа явна. Ангид ороод сандал дээрээ суун үймүүлж буй хүүхдүүдийг ажиглана. Онцлог нь өнөөдөр Оливэр ирэхгүй гэнэ. Багш орж ирэн хүүхдүүд суудалаа эзлэнэ. Лэа ангийн хамгийн далжгар нэг эрэгтэй хүүхэдтэй суужээ. Завсарлагааны цагаар ангийхан "хүүеээ яаанаа" хэмээн орилолдож би гайхан юу болов гэсэн царайтай ангиа тойруулж харахад Лэа хажуудаа суусан хөвгүүнтэй хөтлөлцөн сууж байна.

Уугна тэр хоёр хоёулаа л найз охин. найз хөвгүүнтэй хүмүүс юмсан. Ширээний доор хийсэн тэр хоёрын хөтлөлцсөн гар. Толгойд Оливэр л бодогдоно бүүр өрөвдчихлөө.

Дараагийн өдрүүдэд Оливэр тэр хоёрын тухай мэдэхгүй л явсан ааа магадгүй мэдээгүй царайлчихаад мэдсэн ч байж магадгүй л юм.


Гүнд (Дууссан)Where stories live. Discover now