3

95 4 1
                                    

Шилжиж очоод нэг охинтой үнэхээр сайн найзууд боллоо. Гэхдээ харамсалтай нь энэ нь зөвхөн миний хувьд байсан юм. Найз минь ихэд хөөрхөн охин байж билээ. Тэрнийг Лэа гэдэг.

Миний араас гүйдэг хөвгүүнийг Оливэр гэдэг байлаа. Сайн найздаа тэрэнд сайн болсон тухайгаа хэллээ. 

Магадгүй тэр хөвгүүнд дасан дурлана гэгчээр зүйл болсон байлгүй ямарчил байсан нэг л мэдэхэд сайн болчихож. Над шиг бүрэг, ичимхий дотогшоогоо хүн хэн нэгэнд сайн болсноо хэлнэ гэдэг их зоригтой үйлдэл байсан юм.

Ингэж явсаар 2 дугаар улирлын амралтаас 7 хоногийн өмнө сайн найз минь Оливэрийн араас гүйх болсон нь ажиглагдав. "Худлаа арай ч үгүй байлгүйдээ" гэсэн бодол л толгойд эргэлдэнэ.

Тэрэнтэй чатлаж сэтгэлээ илчилж үерхье гэж гуйсан гэнэ лээ. Түүнд сэтгэлээ илчилсэн захиагаа өгөхдөө надад ямар болсон байна чи нэг уншаад өгөөч хэмээн уншуулж билээ. Тийм хүний мууг үзэх дуртай хүн үү эсвэл юу ч бодолгүй уншуулсан уу бүү мэд. Хичээл тараад гэрлүүгээ явах замдаа анх удаа л эрэгтэй хүнээс болж уйлж билээ.

Сайн найз гэж итгэдэг хүн минь миний сайн гэсэн хөвгүүнд үерхье гэж захиа өгөж араас нь гүйх мэдрэмж их муухай юм байна лээ.

2 дугаар улирлын тэр нэгэн амралтын өдөр миний араас гүйж байсан хөвгүүн миний сайн найз гэж итгэдэг хоёр хүний минь үерхсэн өдөр.

------------------------------

Тэр өдөр ангид Лэа болон бусад хэдэн хүүхэдтэй цэвэрлэгээ хийх болов.

Лэа: Оливэр намайг гадаа хүлээж байя гэсэн гялс цэвэрлэгээгээ хийе.

Би: Хөөх тиймүү та хоёр ч сайн байгаа юм байнадаа

Лэа: Тэгэлгүй яахав.

-Цэвэрлэгээгээ дуусгаад

Лэа: Хардаа тэр Оливэр байна би явлаа шүү.

Би: Тэгдээ.


Сар хүрэхгүй хоногын өмнө намайг хүлээн зогсож байсан хүн өөр хүнийг хүлээн зогсоно.
Хүний сэтгэл яасан амархан хувирдаг юм бэ?

Магадгүй би тэрнээс гуйсан бол бид ингээд хамт явах байсан болов уу?

Магадгүй би илүү нээлттэй ичимхий биш байсан бол тэр надаас гуйх байсан болов уу?

Магадгүй би л тэрний төлөө тэмцэх байсан юм болов уу?

Магадгүй тэрнийг сайн найздаа алдсан нь миний буруу юм болов уу?

Магадгүй би л буруутай юм болов уу?

Гүнд (Дууссан)Where stories live. Discover now