Roommate

6.7K 284 3
                                    

A/N: Description уншаагүй бол буцахыг зөвлөе!

(Хүчирхийлэл агуулсан смат гэдгийг анхааруулж байна!)

Шөнө дундад хаалга савагдан онгойх чимээ гарч удалгүй тод шар гэрэл өрөөг дүүргэн хурц тусав. Илүү цагаар бэлтгэл хийсэн дадлагажигч залуу өрөөний хамтрагчдаа тийм ч хүндэтгэлтэй ханддаг нэгэн биш ажээ.

" Хараал идмэр минь гэрэл унтраагаадхаач! "

Хөнжлөө толгой дээгүүрээ бүтээн өвдгөндөө наалдан атирах залуу хараал урсган орилоход дөнгөж ирсэн залуу түүнийг үл тоож хувцсаа тайлахдаа ихээхэн чимээ гаргаж байв.

" ЖОН ЖОНГҮГ! "

Эцэст нь өнөөх залуу амандаа дуу аялан ус буцалгагч ажиллуулж эхэлсэнд Жимины тэсгэл алдарч хөнжлөө сөхөн босч ирэх нь тэр.

" Би өлсөхөөрөө унтаж чаддаггүй юм! "

Жонгүг мушилзан хэлээд бэлэн гоймонгоо задлахад Жимин өөрийгөө барих гэж хэрэндээ хичээнэ. Учир нь тэр хэдийнээ хоёр удаагийн анхааруулга авчихсан. Хэрвээ 3 болбол тэр үг дуугүй ачаагаа аван баазаас явах ёстой.

" Би сүүлийн долоо хоногийн турш хээрийн бэлтгэлд гарсаныг чи мэдэж байгаа. Надад амар тайван унтах боломж олгож болохгүй юу Жон Жонгүг! "

Жимин шүдээ зуун хэлж ердөө хоёр хоногийн дараа дахиад л хээрийн бэлтгэлд гарах ёстойгоо санан бухимдана. Тэр угаас нойр муутай тул өчүүхэн чимээнд ч унтаж чаддаггүй нэгэн аж.

" Тэр чиний л асуудал! "

Жонгүг гараа халааслан өмнөө зогсох залууг дээрээс нь ёжлон харахад Жимин дуугүй л орон дээрээ очиж суув.

Жимин: Би чамаас хоёр насаар ах, бас би чамаас түрүүлж баазад ирсэн. Хүндэтгэлтэй байдаггүй юмаа гэхэд хүлцэнгүй байж болохгүй юу?

Жонгүг: Энд тэр хүндэтгэлээр чинь бөгсөө арчдаг юм. Надаас түрүүлж ирчхээд мэддэггүй юм уу?

Жимин: Чам шиг новш улсын тагнуулын албанд ажиллана гэдэг үнэхээр гутамшиг юм даа!

Жимин дахиад хором ч тэсч чадахгүйгээ мэдэн ууртай гэгч нь хувцаслаж эхлэв. Тэр дотуур хувцаснаасаа бусдыг нь тайлчихдаг тул пудволкноосоо эхлэн өмсөхөөр зэхэхэд Жонгүг түүнийг орон дээр нь дараад хэвтчих нь тэр.

Жонгүг: Чамаас илүү тохирох зөв газартаа би байна, хэн нь гутамшигтай вэ гэдгээ үзэх үү тагжгар аа?!

BL oneshotsWhere stories live. Discover now