A/N: Description уншаагүй бол буцахыг зөвлөе!
Халамцуу залуусын хөхрөлдөн инээх чимээ жижигхэн кафен гадна талд ч тодхон дуулдана. Ширээн дээр олон төрлийн согтууруулах ундаанаас гадна төрөл бүрийн хоол байх ч ихэнх нь дундарсан харагдаж байв.
" Тэр ч халуухан залуу болжээ. Чи харамсаж байна уу? "
Югём Жонгүгаас асуухад Жонгүг хариу дуугарахын оронд урдаа байх шар айргыг нэг амьсгаагаар хөнтөрч орхив. Өнөөдөр тэдний ангийхан цугларч сурагч үеэ дурсаж байгаа аж.
" Тэр төгсөх ангид байхдаа ч бага байх үе шигээ булцгар хүү байж билээ. Одоо бол ямар ч залуу эргэж хармаар сайхан амьтан болсон байна. "
Югём талимаарсан харцаа салгаж ядан шогшроход Жонгүг түүн рүү хялам хийн харна.
Жонгүг: Чи дурлачихсан юм уу? Түрүүнээс хойш л Жиминыг ярьлаа.
Югём: Дурлаж байна аа, яаж дурлахгүй байх юм! Чи тэр өгзгийг нь хар л даа! Базаад авбал алга дүүрээд атганд багтхааргүй л харагдаж байна, бас тэр эгэмний ясыг нь хар даа! Ахх, уруулыг нь ч бас амтлах юм сан!
Югём уруулаа долоон уулга алдахад Жонгүг түүнийг цохиод авчих хүслээ арай хийн л барив. Тэгээд хатуухан юм уухаар ухас хийн босч Жимин рүү алхлаа.
Жимин, тэр бол Жон Жонгүгын анхны хайр. Тэд хоёр жил үерхсэн ч ахлах ангиа төгсөх жил Жонгүг түүнийг орхисон юм. Онцгой шалтгаан байгаагүй ээ, Жонгүг зүгээр л өөрийгөө хэт том болсноор төсөөлж илүү сайхан амьдрал, эрх чөлөөг хүсэмжилсэн 17 настан байсан хэрэг. Оюутан болчихвол амьдрал илүү хөгжилтэй бас адал явдлаар дүүрэн байна гэж итгэсэн юм. Түүний ч зөв байсан, оюутан болсон эхний жилдээ тэр Жимины талаар огт бодохгүй байхаар тийм их хөгжилдөж амьдарсан. Олон төрлийн залуус бас охидтой зугаацах түүнд сайхан байсан юм. Харин дараагийн жилээс тэр Жиминыг үгүйлж эхэлсэн. Байнга залхаадаг эрх занг нь, үргэлж загнаж зөв хэвшилд оруулах гэж зүтгэдийг нь, байнга л хардаж харамлаж байдгийг нь гээд. Гэвч өөрөө хаяж явчхаад эргээд очих нүүр түүнд байгаагүй юм.
" Нэг аягалчих "
Жонгүг хүмүүст архиар үйлчлэх залууд хандаж хэлбэл нөгөөх нь үг дуугүй түүнд архи хундгалж өгөв. Тэгээд аальгүйтэн инээмсэглэчхээд дараагийн залууст мөн адил хандах нь Жонгүгыг багагүй бухимдуулаад авсан юм.
YOU ARE READING
BL oneshots
Fiksi Penggemar🔞 Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан ONE NIGHT FANFICTIONS болохыг анхаарна уу! 🔞