Wrong!

4.4K 184 16
                                        

A/N: Description уншаагүй бол буцахыг зөвлөе!

БиТиЭс амралтаа авч тус тусынхаа амьдралыг хөөгөөд сар гарны дараа л эргэн уулзав. Тиймээс нэлээд дуу шуутайхан найрлах аж.

Ширээн дээр олон төрлийн хоол бас хатуу зүйлс байх бөгөөд залуус шийтгэлтэй тоглоом тоглох нэрийдлээр нэлээдгүй халцгаажээ.

" Жимин ялагдсан юм чинь шууд гурвыг угсруулна шүү! "

Жин орилон шар айраг авч цагаан архитай хольж байгаад өгөв. Жимин архи сайн даадаг боловч тоглоомонд муу тул бусдыгаа бодвол ихийг уусан. Тиймдээ ч тасрах шинжиндээ оржээ.

" Боль оо, наадхыг чинь уувал гарцаагүй тасрах нь "

Юнги Жинээс архийг нь аваад "Оронд нь би уучихъя" гэхэд залуус уулга алдан дэмжив.

" Юнги ах намайг санасан юм уу? Арай л их халамжлаад байх чинь? "

Жимин улаа бутарсан нүүрээ даран инээхэд Юнги тоосон ч шинжгүй урдахаа хөнтрөв. Тэгээд хэсэг дуугаа хураан суусанаа толгой өндийн Жимины зүг харлаа.

Юнги: Жимин аа

Жимин: За ах аа?

Юнги: Хайртай шүү!

Дуу дуугаа авалцан шаагиж байсан залуус тэр даруй чимээгүй болж гайхсан янзтай хэдэн хормыг өнгөрүүлсэн ч Жимины цангинасан инээд цуурайтахад бүгд даган хөхрөв.

Жимин: Юу вэ ахаа, надаас бага уусан байж согтчихож байгаа юм уу?

Жин: Чи согтхоороо үнэхээр нялуун болдог юм байна, битгий ууж бай!

Намжүн: Бүр хамаг бие арзайчихлаа.

Намжүн биеэ үрэн ярвайхад Тэхён түүнд наалдан мөрөн дээр нь эрүүгээ тавив. Тэгээд архи сэнгэнэсэн амьсгалаараа үлээн "Ах аа би танд хайртай шүү " гэхэд Намжүн огин түүнийг мангасдаж орхих нь тэр.

Намжүн: Ер нь тарцгаая. Өрөө өрөөндөө очиж унтъя. Энэ их сэтгэлээ илчлэлтүүдэд баярласандаа чадрах нь байна шүү!

Жонгүг: Ахаа хэдхэн шил л үлдсэн байна шдээ, тоглоомоо үргэлжлүүлцгээе л дээ!

Намжүн: Ахх тэгвэл та нар тогло. Би лав явж унтлаа.

Намжүн ширээний араас босоход Жин түүнийг дуудан " Хөөе хөөе Хусогыг аваад явчих. Ширээ дэрлээд тасарчхаж. " гэхэд тэрээр дуртай дургүй үглэсээр Хусогыг нуруун дээрээ үүрэн авч явлаа. Тэгээд өрөөнд нь оруулан ор руу шидэж орхиод гарав.

BL oneshotsWhere stories live. Discover now