A/N: Description уншаагүй бол буцахыг зөвлөе!
К-попын түүхэн дэх томоохон хамтлагуудын хамтын үзүүлбэр тоглогдох нь батлагдсан даруй дэлхийн өнцөг булан бүрт байх шүтэн бишрэгчдийн сэтгэлийг хөөргөж өндөр хүлээлт үүсгээд байв. Урьд хойчид байгаагүй домогт хамтралыг үзүүлэхийн тулд тэд бүхнээ дайчлан шаргуу бэлтгэл хийж байлаа.
" Түр завсарлацгаая. 10 минутын дараа Сэхүн болон Жимины үзүүлбэрээс эхлэн бусад багууд дарааллан эцсийн байдлаар үзүүлбэрээ шалгуулна шүү! "
Ахлан удирдаж буй бүжиг дэглээчийг ийн хэлэхэд хөлсөндөө шалба норж халуун агаарт бүгчимдэж буй залуус хэдэн тийш таран хэвтлээ. Эксо болон БиТиЭсийн бүжигчдийн бүрэлдэхүүн хоёр, хоёроороо хамтарсан үзүүлбэр толилуулахаар болсон бөгөөд Кай болон Жэйхөүп, Жонгүг болон Лэе, Сэхүн болон Жимин гэсэн багт хуваагдаад байв.
" Хаачих гэж байгаа юм? "
Жиминыг хаалга зүглэхэд Жонгүг асуув. Тэд хэт ядарсан уу эсвэл дундын асуудал гарсан уу гэдгээс улбаалан хоорондоо тун хөндий байлаа.
" Агаар амьсгалж сэрүүцэе, араас ирэх хэрэггүй шүү! "
Жимин таагүй харц шидлэн анхааруулсанд Жонгүгын дургүй, зэвүү хоёр нь зэрэг хүрч доод уруулаа дотор талаас нь зуун гараа зангидсаар хоцров. Тэгээд савтай уснаасаа хэд балган босоод цэлгэр толины өмнө ганцаараа бэлтгэлээ үргэжлүүлж эхлэх нь тэр.
" Найз залуутайгаа муудалцчихсан юм уу? "
Жимин араас нь хүрээд ирсэн нэгэнд дургүйлхэн нүдээ эргэлдүүлээд "Чамд хамаагүй асуудал " гэвэл өнөөх нь уруулаа мушилзуулахаас өөр хариу үзүүлсэнгүй. Томоохон барилгын дээвэр дээрээс Сөүл хотын үзэмж тэртээ доор үзэгдэж энэ хавьдаа л хамгийн өндөрт тооцогдох барилгын хашлаганаас Жимин чанга зууран зогсоно. Салхинд сэвэлзэн хойш хийсэх хар үснээс нь анхилам үнэр сэнгэнэж нүдээ онийлгох ч тэрүүхэндээ багахан инээмсэглэх төрхөнд нь залуу солиорох шахна. Аль дээр л, хэдэн жилийн өмнөөс зүрхээ түүнд алдчихсан ч тоотой хэдхэн уулзалдах бүртээ анх удаа дурласан шигээ тэр догдлом мэдрэмж ахин дахин төрдөг хэвээрээ аж.
" Хэзээ болих юм? "
" Юуг тэрэв? "
" Чи мэдэж байгаа "
Жимин түүн рүү харахгүй хэвээр ярихтай адил залуугийн харц ч түүнээс салахгүй хэвээр хариулна.

YOU ARE READING
BL oneshots
Fanfiction🔞 Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан ONE NIGHT FANFICTIONS болохыг анхаарна уу! 🔞