- Muse club. Гүг гуйя, тайван байгаарай. Тэнд чиний төсөөлөх ч үгүй дүр зураглал бий шүү!Жонгүг Югёмаас ирсэн зурвасыг уншсан даруй түлхүүрээ шүүрэн авч гэрээсээ гарлаа. Барагцаагаар 20км гаруй зайтай шөнийн клубыг зүглэн давхихдаа дэндүү яарч басхүү сандарч байв. Тэрээр Жиминийг алдсан өдрөөс хойш даруй гурван сарыг үдсэн бөгөөд энэ хугацаанд тасралтгүй хайсны эцэст Югём түүнд сургийг нь гаргаж өгсөн нь энэ юм.
Асар их бодол тархинд нь эргэлдэж байв. Сүүлд уулзсан Пак Жимин түүний мэддэг нэгэн биш байсан. Түүний дурласан тэнгэр элч шиг хүү чөтгөр болчихсон юм шиг л огт танихгүй муу залуу түүнийг угтаж билээ. Гэвч одоо тэр хэн болж хувирсан нь биш эсэн мэнд, эрүүл саруул түүний өмнө зогсож байх нь л чухал байв. Түүнийг галзуу мэт эрж хайсан гурван сард юу ч болсон бай, юу ч хийж яваа бай амьд л байгаасай гэж туйлын их хүссэн юм.
Өөрөөс нь дайжиж болно, амьд л байгаасай. Өрөөлийнх болсон байж болно, амьд л байгаасай.
Хүнгэнэсэн өтгөн дуутай тас хар мотоцикл хүчтэй тоормозлоход эргэн тойрны хэсэг хүмүүс дуулгаа тайлан хойш тавих залууд анхаарав. Бүгд л түүний зангирсан өтгөн хөмсөг, хурц нүд, чангалсан эрүүнийх нь яснаас хатуу ширүүн байдлыг мэдэрч жихүүцсэндээ зай авч байв. Клубын хамгаалагчид ч түүний хөлөглөж ирсэн унаа хийгээд хүчирхэг алхаанаас нь аль хэдийн насанд хүрсэн нэгэн, тэр байтугай баттай ар талтай эсвэл тэр өөрөө халдашгүй нэгэн байж болохыг таамаглан зам тавьжээ.
Неон гэрлүүд, манан шиг л тархсан өтгөн утаа, архины эхүүн үнэр, хөлчүүрхсэн залуус Жонгүгыг юун түрүүнд угтав. Тэрээр нүдээ дасгах гэж хэдэнтээ анивчаад хамгийн сэлүүхэн газарт нь очиж зогсон эргэн тойрноо ажиглалаа. Энд тэнд тархан суусан олон дунд ч, талбайн голд бужигнах хүмүүс дотор ч, текний эргэн тойронд ч Жимин байсангүй. Нэг бүрчлэн харах гэж төвлөрөн зогсож байтал мөрөнд нь хэн нэгэн нь хүчтэйхэн хүрэх нь тэр.
- Хэе Жонгүг!
Жонгүгын ахлах ангийнх нь найз байсанд тэрээр танимхайран толгой дохиод " Чи ямар нэг тохиолдлоор энд Пак Жиминийг хараагүй биз? " хэмээн асуувал залуу инээд алдан хэдэнтээ хөхөрч гартаа барьсан шар айргаа гүд хийлгэн залгилав.
- Чи ч бас түүнийг эр янхан болсныг дуулчхаад ш**х гэж ирсэн юм уу? Хөгшөөн, би эхлээд шүү, би түрүүлж ирсэн!

YOU ARE READING
BL oneshots
Fanfiction🔞 Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан ONE NIGHT FANFICTIONS болохыг анхаарна уу! 🔞