Roommate - 2

1.3K 91 13
                                        

Warning!

Description дээр дурьдсан шиг насанд хүрэгчдийн хэсэг орсон бөгөөд ёс бус үг хэллэг, хүчирхийлэл агуулагдсан болно.







Хүчтэй шаагих бороонд хурдтай гүйх залуу бэлхүүсээрээ уян бэхэлсэн хүнд дугуйнд багагүй түйртэнэ. Том оврын машины хүнд даацын дугуй, нойтон элс болон аадар бороо залууг цуцааж байсан ч түүний тархи ядарч буй биеийнхээ мэдээллийг хүлээж авах чадваргүй байсан нь түүнийг ийн бэлтгэлээ үргэлжлүүлэхэд нөлөөлж буй аж. Учир нь тэрээр сар орчмын өмнө өөрийн бүх амьдралыг алдсан. Түүнд зорилго, мөрөөдөл хийгээд дахин эхлэх урам зориг байхгүй болсон бөгөөд гагцхүү хэн нэгнийг үзэн ядах хорсол, өдөр хоногуудыг аргацаах хүнд сургуулилт л одоогийнх нь амьдралын хэвшил болоод буй.

" Чи ч ёстой дайны мангас болчихжээ "

Жонгүгыг зорьж ирсэн төрийн албан хаагчийн дүрэмттэй залуу хаа холоос орилон хэлэхэд оюун ухаан нь далд ухамсрын чандаас халин ирж түүнийг бодит байдалд авчрав. Хоёр жилийн туршид улсын тагнуулын баазад хамт бэлтгэгдэж нөхөрлөсөн найз нь ирсэн байгааг хараад баярлахын сацуу багахан атаархсан тэрээр өөрийгөө зовоож уясан нүсэр дөнгөө бэлхүүснээсээ тайлж шидэн түүний зүг алхлаа.

Жонгүг: Өмнөд Солонгосын тагнуулч яагаад цагдаагийн дүрэмттэй байдаг билээ?

Хусог: Яахав дээ, ийм л юм болчихлоо. Амьдрал тааварлашгүй шүү дээ

Жонгүг: Тэр ч үнэн шүү. Намайг харахад л илэрхий байгаа биз дээ?!

Өөрийгөө заан инээмхийлээд зөрөхөд Хусог араас нь даган алхав. Жонгүгын байшин далайн эрэгтэй ойр тул харагдах орчин үзэсгэлэнтэй байхын дээр хотоос зайдуу тул бэлтгэл хийхэд тун тохиромжтой аж.

Хусог: Эхнэр ойлгохгүй бүр салах дээрээ тулчхаад албаа солилоо шүү дээ. Ар тал сайн биш байсан бол ажлаа хийх үү амрагаасаа салах уу гээд шаналж явахгүй юу. Аавын ачаар Сөүлийн цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр томилогдчихоод зарлангаа авсан даруйдаа чамайг зориод ирлээ, ямар вэ дээ

Жонгүг: Баяр хүргэх нь ч хаашаа юм. Ямартай ч ажилтайгаа л юм байна.

Хусог: Тагнуулчийн хэргэмээ алдсан нь л хайран байна. Хүн заавал хүслээ биелүүлэхэд аль нэгийг нь алдах л ёстой бололтой.

Жонгүг: Харин нь л дээ, зарим нь алийг нь ч хүртэх эрхгүй байдаг юм биш үү хаха

Жонгүг аягласан хүйтэн усаа Хусогт өгч өөртөө шар айраг задлан суув. Түүний үс ялимгүй ургаад чамархайг нь даган унжих бөгөөд тагнуулч болохоосоо өмнөх төрхөндөө шилжсэн нь сэтэлсэн хөмсөг, тэндээ зүүсэн персинг болоод чихнээс нь унжих гурав дараалсан ээмэгнээс нь илт харагдана.

BL oneshotsWhere stories live. Discover now