Жон Сэ Ён 32 настай 2000 оны 9 сарын 1. 3 цаг 34 минутанд амиа алдлаа. Шалтгаан: төрөхийн хүндрэл.
Төрөхдөө эхээ алсан би нүдээ нээсэн цагаасаа эцгийнхээ хайрыг хүртэж чадаагүй юм. Улмаар 3 настайдаа нэгэн ядуу айлд үрчлүүлэгдсэн ч 10 хоногийн дараа асрамжийн газарт хаягдсан.
-"Нэр чинь юу юм?" Багш танихгүй хүнтэй ярьж болохгүй хэмээн олон удаа надад захисан хэдий ч би тэр нэгний харцнаас бултаж чадаагүй юм.
-"Жон Жонгүг гэдэг"
-"Чиний нүд уйтгар гунигаар дүүрэн юм. Надад яг л ийм нүд хэрэгтэй" ёжлон инээх тэр хүн өөдөөс минь нүдээ үл цавчин ширтсээр. Эхэндээ түүнээс жийрхэж байсан ч удалгүй надад тэр таалагдаж эхлэв.
-"Тэгвэл намайг энэ газраас аваад яваач" өрөвдөлтэй царай гаргаагүй ч би түүнээс гуйх аж. Яагаад ч юм, 5 настай надад түүний байгаа байдал, зэвүүн харц догь санагдаж байлаа.
-"Хэрэв чи надад миний үгэнд сайн орно гэж амлавал асуудалгүй ээ"
Тэрээр миний мөрийг хэд хэд базлах ба сэтгэл татам инээдээрээ намайг урхидаж орхив.
-"Би таны хэлсэн бүгдийг хийх болно оо. Амлаж байна"
Ингэж л би 'аав'тай болсон юм. Аавын хайрыг мэдрээгүй ч 'аав аа' гэж дуудаж чадахаар тийм л хүнтэй болсон. Надаас хэд дахин өндөр түүний царайг доороос харж зогсох бүртээ би түүн шиг л догь нэгэн болно доо хэмээн мөрөөддөг байж билээ.
○○○
Гэхдээ би мэдээгүй юм... Түүнийг цуутай алуурчин байсныг. Цаашлаад эхнэр хүүхдээ хороосон харгис нэгэн байсныг.
-"Хайр дүүрэн харц үзэн ядалтыг тээхдээ хэцүү. Харин гомдол, харуусал дүүрэн харц бол өөр. Үзэн ядалтыг тээх нь амархан ч хайрыг мэдрэх нь хэцүү" түүний хэлсэн үгс намайг байрандаа хэсэг царцахад хүргэсэн.
Тэр л үед би учрыг нь ойлгож билээ. Тэр нэгэн намайг өөр шигээ нэгэн болгохыг хүсэж байгааг. Өдгөө 5 жил түүнтэй хамт амьдрахдаа би бусдыг тамлах, үгүй хийхээс өөр зүйл сураагүй болохыг.
-"Одооноос чамайг хаяж явсан бүх хүмүүсийг үзэн яд. Чамтай ойртох гэсэн хүмүүсийг ч бас үзэн яд. Энэ дэлхий дээр хэн ч чамайг хайрлахгүй тиймээс хэн нэгнийг хайрлана гэсэн ойлголтыг толгойноосоо авч хая!" Энэ л үгс намайг түүний замналыг хөөх болсон шалтгаануудын нэг.
Ингэж л би араатан болсон юм. Цус хараад галзуурдаг нэгэн. Зүрх нь огтхон ч хэн нэгний төлөө цохилдоггүй нэгэн бас.. өрөвдөх сэтгэлгүй нэгэн. Гайхалтай биш гэж үү. Бусдыг өвтгөх...
A/N: За, ингээд л эхэлж байгаа юм даа.
Гэхдээ та нарыгаа удаан зовоохгүй ээ. ( ◜‿◝ )
YOU ARE READING
•Murder Love• |✓|
Mystery / ThrillerБодол минь чиний гуниг дүүрэн харцыг надад бодитоор харуулж, чам руу буу тулган зогсох миний өөдөөс 'хайртай' гэж хэлсэн тэр л үгcийг чангаар сонсгоно.