D

325 53 15
                                    

Алс хол хаягдсан хоосон оромжинд ирэхдээ би буугаа сумаар дүүргэж аваад дотогш орлоо. Хав харанхуй, анир чимээгүй энэ газарт гагцхүү миний алхааны чимээ л дуулдана. 

-"Санаснаас хурдан ирлээ шүү" ард минь танил хоолой сонстоход би төсөөлөлдөө итгэж өгөлгүй эргэн харах аж.

-"А-аав аа?"

-"Тийм ээ. Аав нь байна" тэрээр инээх аядаад гараа дэлгэхэд нь би толгой сэгсэрсээр

-"Та байсан юм уу? Та Тэхёныг надаас булаагаа юу? Би ойлгохгүй нь. Яагаад надад ингэж хандсан юм бэ? Би таны хүү биш гэж үү?" түүн рүү урам хугарсан харцаар төөнөхөд тэр санаа алдсаар ярьлаа.

-"Чи бол миний хүү. Миний хүү болохоор чинь л хамгаалах гэсэн төдий. Хэрэв чи тэр хүүтэй хамт байсаар байвал эцэст нь та хоёр хоёул амиа алдаад дуусах болно. Би чамайг өсгөхдөө нэг л зүйлийг сануулдаг байсан. 'Хэнийг ч хайрлаж болохгүй' гэж. Хүнийг хайрлана гэдэг тэр хэрээрээ зовлонг дагуулдаг юм. Тиймээс чамайг хамгаалах гэсэндээ л энэ бүхнийг хийчихлээ. Бас би түүнийг барьцаалаагүй. Тийм санаа ч байгаагүй. Нэг л өдөр эртний анд минь тэр хүүг өөр нэгэнтэй андуураад барьцаалчихсанаа хэлсэн. Одоо би өртэй нэгэн болсон. Чиний залууг аваад оронд нь түүнд хүчин зүтгэхээ амласан хэрэг.

Энэ удаа аз дайрсан ч дараагийн удаа гэж үгүй. Тиймээс одоо түүнийг тавьж явуул. Тэр хүүд ч, чамд ч энэ нь хамгийн зөв сонголт байх болно"

Би анхнаасаа Тэхёныг миний сул тал болохыг мэдэж байсан. Гэсэн ч өөрийнхөө сэтгэлийг захирч чадаагүй. 'Тавьж явуулах хэрэгтэй' гэж бодох бүртээ улам шунадаг зүрхээ зөнгөөр нь сул тавьчихсан.

○○○

-"Жонгүг? Энэ чи юу?" Нүдээ даавуугаар боолгосон чи минь миний алхааг хүртэл сайн мэдэх юм.

-"Тийм ээ. Би байна. Намайг санасан уу?" Нүднээс урсах нулимсаа тогтоож дийлээгүйдээ би түүний нүдний хаалтыг авахыг хүссэнгүй. Сул дорой байдлаа харуулахыг огт хүсэхгүй байна.

-"Үнэхээр их санасан. Өөрийгөө үхэх нь л гэж бодлоо" түүний нүдийг тагласан даавуу норж эхлэхийн цагт би ухасхийн Тэхёныг чангаас чанга тэврэн авлаа.

-"Намайг амьд байгаа цагт чи өөр нэгний гарт амиа алдахгүй. Амлая"

Энэ үнэрийг, энэ хоолойг, энэ царайг, энэ биеийг их санаж дээ, би.

•Murder Love• |✓|Where stories live. Discover now