Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч, би Тэхёныг өөрөөсөө ч илүү мэддэг болсон байлаа. Тэр зайрмаганд маш их дуртай. Ялангуяа шоколадтайд нь. Маханд ч бас их дуртай. Үхрийн мах харах тоолондоо гялалздаг нүд нь одоо ч бодол дотор минь дүрслэгдэн үзэгдэнэ. Бас...тэр...надад дуртай. Гэртээ орж ирэх бүрт минь нүүрээрээ дүүрэн инээмсэглэл тодруулчихаад хамаг хурдаараа гүйн ирэн тэврүүлнэ. Тэгээд дараа нь хэлнэ.
-"Үнэхээр их санасан"
Түүний үйлдэл, үг болгон намайг галзууруулдаг. Зүрх минь гагцхүү түүнийг харсан тэр л мөчид цохилж эхэлдэг. Гагцхүү түүнийхээ царайг харах тэрхэн мөчид би өөрийгөө 'робот бус хүн' юм байна гэдгээ мэдэрнэ.
-"Би ч бас их санасан" үнэрийг нь уушигаа дүүртэл сорж авахдаа би хэлэх аж.
-"Өнөөдөр юу хийсэн юм?" Тэхёны хийсэн хоолыг идэх зуураа түүнээс асуухад тэр над руу ширтсэн хэвээр хошуугаа унжуулан ярьж эхлэв. Би өдрийн энэ үед л хамгийн их дуртай. Түүнийхээ надад эрхлэн 'надгүй хэр их ганцаардсан' тухайгаа ярихад, бас өдөр бүр үздэг олон ангитай кинонууд нь хэр гунигтай, баяртай байсныг.
-"Өмнөх шигээ л ганцаардсан. Хичнээн чиний цамцыг өмсөөд үнэрийг чинь үнэрлэсэн ч ерөөсөө сэтгэл ханадаггүй. Сонин байгаа биз?" Би түүний эгдүүтэй үйлдэл, үгэнд нь инээд алдсаар толгойг нь илэн
-"Тийм байна аа" гэхэд тэр хошуугаа дахин унжуулан
-"Ядаж байхад өнөө Сү Гён чинь найз залуугаа аврах гээд буудуулчихсан. Сэтгэл санаа өнөөдөр үнэхээр муу байна" гэсээр санаа алдахад нь би түүнийг өвөр дээрээ суулгахаар дуудлаа.
-"Нааш ир"
-"Гэхдээ чамайг хараад сэтгэл санаа эргээд сайн болчихлоо" хуруугаар минь тоглохдоо тэрээр инээд алдан над руу харав. Одоо л би амьсгалж чадах юм шиг тийм л нандин мэдрэмж намайг бүрхэн авах аж.
Би удаан тэссэнгүй. Түүнийг нүдээ анихад бие минь өөрөө хөдлөн нэг л мэдэхэд би түүнийг үнсэж байлаа.
-"Цаг хугацааг зогсоогоод чамтай хамт зугтмаар байна"
Би түүний мөрийг налсаар нүдээ анин ийн хэлэв. Хэзээ нэг өдөр чамайг тавьж явуулах ёстой гэсэн үнэн дотроос минь намайг хэсэг хэсгээр үгүй хийнэ.
○○○
2023 оны 4 сарын 30.
Тэхён. Чи хаана байгаа юм бэ? Би чамайг олж чадахгүй байна... Гуйя. Өмнөх шигээ 'тоглосон юм аа' гээд инээгээд хаанаас ч юм гараад ирээч. Гуйя.
Тэхёнгүй 3 хоног өнгөрөхөд би өөрийгөө алдаж байлаа. Гаднах үзэмж минь гундаж, жин хасч, өөрийгөө толинд харахыг ч хүсэхээ байж.
Ийнхүү дахин 2 хоног өнгөрөхөд огт дуугарч үзээгүй утас минь гэнэт амь оров уу гэлтэй гэрээр дүүрэн ая эгшиглүүллээ.
-"Байна уу?" Хоолой хатаж, үг дугарахад хүртэл зуран өвдөж байсанд би сөөнгө хоолойгоор арай ядан ийн хэллээ.
-"Чамайг ийм байдалтай удаан байна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Саяхан л урд минь биеэ тоон алхаж байсан өнөөх сэхүүн залуу хааччихав аа? Айнн?" Хэн нэгний намайг дорд үзэж буй мэт ёжлон ярихыг сонсохдоо би гараа чангаар атгаж байх аж.
-"Хэн гээч новш нь вэ?!"
-"Сонс. Залуу минь. Чиний бялзуухай чинь миний гарт байгаа. Хэрэв энэ жоохноог бүтнээр нь авахыг хүсвэл яг одоо миний явуулсан газарт хүрээд ир."
Өөрийгөө барьж уурлахгүй байхыг хүссэн ч би чадсангүй. Энэ бүгдийг тэсэлгүйдээ гэрт байх бүхий л эд зүйлсийг шидэж, хэмхэлж байлаа.
Үйлийн үр гэж байдаг бол магадгүй энэ миний үйлийн үр байх. Олон хүн уйлуулж, олон хүнээс цус урсгасны минь гай байх.
Уг нь чадна гэж бодсон юмсан. Чамайг сайн нууж чадна гэж бодсон би хэтэрхий өрөвдөлтэй юм.
YOU ARE READING
•Murder Love• |✓|
Misterio / SuspensoБодол минь чиний гуниг дүүрэн харцыг надад бодитоор харуулж, чам руу буу тулган зогсох миний өөдөөс 'хайртай' гэж хэлсэн тэр л үгcийг чангаар сонсгоно.