-"Гуйя. Намайг өршөөгөөч дээ. Ганц л удаа. Намайг биш юм аа гэхэд хүүхдүүдийг минь бодооч. Тэд минь үлдсэн амьдралынхаа туршид энэ хар бараан явдлыг санаж явна шүү дээ" хөгшин эрийн чалчихыг хангалттай сонссон тул би ийнхүү буугаа түүний толгой руу тулгасан ч бяцхан хүүхдийн уйлах дууг сонсохдоо байрандаа таг гацаж орхилоо.
Хэрэв би энэ өвгөнийг алчихвал энэ хүүхэд 'өнчин' нэгэн болж хоцрох болов уу хэмээн толгойдоо бодохдоо гартаа барьсан буугаа далд хийхийг зэхэв.
-"Энэ газраас хол яв. Дахиж аавын минь нүдэнд өртвөл--"
-"Наадхаа ал" араас минь орилох миний үеийн гэмээр хүүг харахдаа би гайхах аж. Нүүр нь нэлээд шарх сорвиор дүүрэн байх ба нүднийх нь доорх хар зураас нь түүнийг яг л үхдэл мэт харагдуулна.
-"Дуугүй бай чи! Өчнөөн олон жил өсгөсний минь ач энэ үү! Арчаагүй амьтан! Ээж шигээ алга болоод өгвөл таарна" өнөөх хөгшин эр түүнийг орилсоор хараах агаад надтай харц тулгарахдаа дуугаа хурааж орхив. Сая л тэр хүүг барьж идэх гэж байсан харц нь одоо надад барьж идүүлэх гэж байгаа аятай барайн хачин болсон харагдана.
-"Гуйя. Наадхаа ал. Гуйж байна" хүүг дахин ам нээхэд би түүн рүү асуулт эрсэн харцаар харлаа.
-"Би чиний төлөө түүнийг алах хэрэг үү?" хөмсгөө өргөсөөр 'байж боломгүй юм' гэсэн царай гаргахад түүний урам хугарсан бололтой толгой гудайлгалаа. Бие нь их туранхай учраас харахад л толгойд минь түүнийг хоол иддэг болов уу гэсэн бодол эргэлдэж байв. Хачин юм. Хэн нэгнийг ингэтлээ сонирхоно гэж зүүдэлж ч байгаагүй юм байна.
-"Хэтэрхий сонирхол төрөөд байгаа болохоор асууя. Энэ хөгшин чиний аав юм уу?" Өнөөх бяцхан хүүхдийн уйлаанаас болж би бараг л чарлан ярих аж.
-"Үгүй ээ. Тэр хэзээ ч миний аав болохгүй. Би яасан ч түүнийг аавыгаа гэж бодохгүй" түүний үгсээс би бүх учрыг ойлгохдоо толгой дохилоо. Энэ хөгшин түүний хойд эцэг юм байна.
-"Нэр чинь?" Би хүү рүү харан асуухад тэр дуу муутай
-"Тэхён" гэлээ.
-"Тэгэхээр Тэхён аа. Чи миний царайг нэгэнт харчихсан. Энэ хөгшинийг алсаны дараа цагдаад мэдэгдэх эсэх чинь цаг хугацааны л асуудал. Тиймээс энэ гэрээс гарахаас өмнө би та хоёрыг хоёуланг чинь алах хэрэгтэй."
Тэр намайг ингэж хэлнэ гэж бодоогүй бололтой нүдээ томруулсаар над руу гайхан харав.
YOU ARE READING
•Murder Love• |✓|
Mistério / SuspenseБодол минь чиний гуниг дүүрэн харцыг надад бодитоор харуулж, чам руу буу тулган зогсох миний өөдөөс 'хайртай' гэж хэлсэн тэр л үгcийг чангаар сонсгоно.