Аавын надад өгсөн хугацаа нүд ирмэхийн зуур дуусч, би нэг л зүйлийг маш сайн ойлгосон юм. Тэхёнгүй ертөнцөд би хэн ч биш гэдгээ. Тэхёнгүй л бол би амьдарч чадахгүй гэдгээ.
Түүнээс секунд л холдоход би өөрийн эд эс бүрээрээ түүнийг үгүйлэн санаж, галзуурах шахдаг. Ийм ихээр түүнийг хайрласандаа өөрийгөө зүхэж, хараадаг. Би төрсөн аавдаа хаягдахдаа ч ийм гунигтай, зүрх эмтрэм мэдрэмжийг авч үзсэнгүй. Хайр өвтгөдөг гэж хэлсэн. Үнэн байжээ, тэр үгс. Хайр өөрчилдөг гэж хэлсэн. Үнэн байжээ.
-"...Түүнийг яг одоо явуул. Жонгүг! Чи энэ хэвээрээ байвал амиа алдах нь. Миний хичээл зүтгэлийг бүү талаар болго!"
Түүний ярианы өнгөнөөс би хичнээн уур уцаартай байгааг нь утасны цаанаас хүртэл тодорхойлж чадах аж.
Тэр намайг өсгөсөндөө харамсаж үзээгүй. Гэтэл яг энэ цаг мөчид би түүнийг надаас болоод шаналж байгааг хэн хүнээс илүү мэдэж байлаа. Тэгэхээр, Ромьео, Жульет хоёр анхнаасаа тэнэг хүмүүс байгаагүй байжээ. Тэд зүгээр л хайр дурлалдаа сохорч, солиорсон байж. Яг л над шиг.
-"Сонс, Жонгүг. Чи ямар их дайсантай билээ. Тэд та хоёрыг хэзээ ч зүгээр орхихгүй. Хэрэв Тэхёныг чинь нэг л хараандаа авчихвал...та хоёрын нэг нь амиа алдаад дуусна. Гуйя, миний алдааг битгий давт"
Аавд ч бас над шиг үе байсан. Дурлалдаа сохорч, хайртынхаа төлөө амьдралаа орхин, бүх зүйлээс зугтаж, тэр нэгэнтэйгээ аз жаргалтай амьдарна гэж итгэж байсан үе. Гэтэл... тэдний түүх аз жаргалтайгаар төгсөөгүй юм. Хэтэрхий их хайрласан болохоор өөрөө тэр гүн ангалдаа унаж орхисон.
-"Санаа зоволтгүй аав аа. Таны түүхийг давтсан байлаа ч...үхэх хүн нь тэр биш би байх болно. Би тань шиг биш."
-"Жон--"
Утсаа ууртай гэгч нь тасалж хаяад эргэн унтлагын өрөөндөө орлоо. Хэдий сая л юу ч юм аваад хана руу шидчихмээр уур хүрч байсан ч үнэгчлэн унтах хайртыгаа хараад тэр буцлам уур минь хаашаа ч юм сарнин алга болчих нь тэр.
-"Чамаас бусад нь надад ингэж нөлөөлж чадахгүй. Тэхён. Надтай хамт бай, үүрд"
Чихэн дээр нь ийн шивнэх аядахад Тэхён дэрэндээ улам шигдэн, нойроо харамлах аж. Энэ эгдүүг үнэхээр яах вэ. Ганцаар тас тас хийтэл инээчхээд, түүнийг сэрээх гээд байсан тул гал тогоо руу явлаа. Энэ унтамхайд хоол өгөхгүй бол өлсчихнө.
∆∆∆
2023 оны 8 сарын 31
Маргааш Жонгүгийн төрсөн өдөр. Бэлэг бэлдэх санаатай өөрт байгаа мөнгөө тоолвол тийм ч их байсангүй. Тиймээс 'өөрийн гараар урласан зүүлт өгөх' гэсэн шийдвэр гаргаад ойр дэлгүүр зүглэлээ. Жонгүг намайг гадаа гарсныг мэдвэл уурлах байх даа.
Цуглуулах байсан зүйлүүдээ бүгдийг нь авчихсан тул үлдсэн мөнгөндөө зайрмаг аваад гэрийн зүг жаргалтай нь аргагүй алхаж эхлэв.
Жонгүг ч баярлах байх даа. Түүний инээж буй төрхийг төсөөлөхдөө би жаргалд умбасаар ганцаар гудамжинд инээд алдах аж.
-"Чи Жон Жонгүг гэж таних уу?" хар маск, хар хослол, хар малгайгаар өөрийгөө бүхэлд нь далдалсан эр надаас ийн асуух нь тэр. Муу хүн гэдгийг нь мэдсэн даруйдаа би толгойгоо хурдан гэгч нь сэгсэрч орхисон ч тэр намайг худал хэлж байгааг мэдчихэж.
-"Энэ байна!" түүнийг ийн орилоход би ихэд гайхаж, нүдээ бүлтэлзүүллээ. Юу энд байна гэж? Би юу?
Удалгүй түүн шиг хар хувцасласан олон хүмүүс над руу гүйн ирж, ам, хамрыг минь нэг цаасаар дарж орхих нь тэр. Ингэж л би орчлонгоос тасарч, ухаан минь балартсан юм.
Жонгүг? Чи ирж байна уу? Хурдан ирээд намайг аваад яваач. Би айгаад байна. Сэтгэлийн дуудлага гэж үнэхээр байдаг бол би чамайг дуудаж байна.
Жонгүг аа.
YOU ARE READING
•Murder Love• |✓|
Tajemnica / ThrillerБодол минь чиний гуниг дүүрэн харцыг надад бодитоор харуулж, чам руу буу тулган зогсох миний өөдөөс 'хайртай' гэж хэлсэн тэр л үгcийг чангаар сонсгоно.