5 4 3 2 1
5 4 3 2 1... Буун дуу хоосон оромжийг дүүргэх мэт цуурайтан дахин дахин сонстоно. Тэрхүү 'таг' хийх авиаг чихэндээ ойлгох бүртээ зүрхээ үхэж буйг мэдрэн, нулимс дуслуулах би.
-"Би чамд хайртай" түүний минь сүүлийн үгс одоо ч бодол дотор минь сэлгүүцэн, бие минь хяналтаа алдахад хүрэх аж.
Түүнийхээ хүйтэн биеийг тэврэн суухдаа өөрийгөө хэдэн мянган удаа хараах ч цаг хугацааг буцааж болохгүй нь харамсалтай. Хэтэрхий өрөвдөлтэй биш гэж үү. Түүнийгээ хамгаалах ганц арга зам нь хороох байдаг...
-"Уучлаарай. Уучлаарай хайрт минь. Хэтэрхий сул дорой байгаад минь уучлаарай" тэврэлтээ улам чангалахдаа би түүнээсээ өршөөл гуйх аж.
-"Гуйя. Диваажинд очоорой. Дараа төрөлдөө над шиг хүнтэй битгий учраарай. Гуйж байна" бурхан мэтийн зүйлд итгэдэггүй би анх удаа бурхнаас алгаа үрэн байж гуйлаа. Ухаанаа алдсан надад үүнээс өөр арга алга. Цөхөрч дээ би.
-"Баяртай хайрт минь. Одоо чамайг сул тавьж явуулах цаг нь боллоо" зүрхээ хатгуулан өвдөхийг мэдрэхдээ би яаж амьсгалдгаа хүртэл мартаж орхисон байв. Амь амьдралаа алдсан надад дахиж агаар хоргоох хүч алга. Зүрх минь ч дахиж цохилохыг хүсэхгүй байгаа бололтой намайг 'үхээд өг' гэсэн шиг хэвийн цохилох хэмнэлээ бүр мөсөн алджээ.
Бодол минь чиний гуниг дүүрсэн харцыг надад бодитоор харуулж, чам руу буу тулган зогсох миний өөдөөс 'хайртай' гэж хэлсэн тэр л үгсийг чангаар сонсгоно.
Над шиг хүн хүртэх ёсгүй байсан тийм л хайрыг мэдрүүлсэн чамайг өрөвдөхдөө чамайг хайрласан өөрийгөө үзэн ядаад ханашгүй нь.
Энэ бүхнийг эхлэхээс нь өмнө тавьж явуулах хэрэгтэй байсан юм. Инээгээд гүйгээд ирэхэд нь өөдөөс нь инээх бус уурлах хэрэгтэй байсан юм. 'Хайртай' хэмээн ичингүйрэн хэлэхэд нь үнсэх бус үл тоох хэрэгтэй байсан юм. Гүйж ирэн тэврэхэд нь эргүүлэн тэврэх бус түлхэх хэрэгтэй байсан юм.
Хэрэв тэгсэн бол...чи минь одоо шилэн хоргонд бус өөр нэгний дулаан энгэрт эрхлэн хэвтэж байх байсан. Яг л над руу хардаг байсан шигээ хайр дүүрэн харцаар өөр нэгнийг ширтэж байх байсан...
Баяртай хайрт минь. Үүрд баяртай...
A/N: Та нартайгаа уулзаагүй их уджээ. Ингэж нэг өгүүллэгийн ертөнцдөө эргэн ирэх гэж. Хэсэг завсарлага авсныг хэлэх үү, бүр ямар ямар өгүүллэг бичиж байснаа хүртэл мартаж орхиж. Дагагчид минь ийм их болсон байна ч гэж зүүдлээгүй явжээ. Та нартаа их баярлалаа.
Ингээд шинэ богино хэмжээний өгүүллэгээрээ дахин уулзацгаая. Хайртай шүү♥️
YOU ARE READING
•Murder Love• |✓|
Mistério / SuspenseБодол минь чиний гуниг дүүрэн харцыг надад бодитоор харуулж, чам руу буу тулган зогсох миний өөдөөс 'хайртай' гэж хэлсэн тэр л үгcийг чангаар сонсгоно.