"Хүүе, хүү минь?"
Ширээ тойрон сууцгаан хооллож байсан гэр бүлийн аав нь бололтой залуу хоолоо амруугаа хурдан хурдан хийх хүүгээ дуудвал жаалхүү "Мм?" Гэх авиа гаргав.
Сүбин савхаа түр ширээн дээрээ тавиад "Миний хүү бэлтгэл энээ тэрээ гээд их ядарж байна уу?"
"Ядраагүй ээ, харин ч гоё байгаа шүү дээ. Яасан аав?"
Энэ удаад Ёнжүн ам нээн Жонвон руу хоёр гурван давхар цаас шиг зүйл сунган,
"Аавуудыгаа ойлгоорой. Миний хүү бэлтгэлээсээ түр чөлөө авч болох уу? Чи мэднэ дээ. Бидний ажил үргэлж ийш тийш шилжиж энд тэндгүй байрлаж, хонодог ажил гэдгийг. Тиймээс бид маргааш яаралтай Франц нисэхээр болсон"
"Хэр удаан явах юм бэ?"
"Тийм ч удахгүй ээ. Ихдээ хагас жил. Багадаа гурван сар. Бидэнд тэндхийн том сэтгүүлийн компаниас хүсэлт ирсэн"
Жонвон аавуудынхаа ажлийг сайн мэддэг. Хэрхэн яаж хүндрэл, гэнтийн зүйл болдог талаар нь ч сайн мэдэх тул төвөгшөөж уурласангүй харин ч бараг л баярлах шахан зөвшөөрөв.
"Гэснээс! Жэй ах та хоёрт мэнд хүргэж байна лээ. Өнөөдөр бид хамтлагаараа уулзахаар болсон юм. Гэхдээ маргааш явах болохоор амжихгүй бололтой"
Сүбин инээмсэглэл тодруулсаар, "Жэй гэж өнөө хар үстэй, хурц шанаатай хүү юу? Өмнө жилийн төгсөгч гээд? Их царайлаг хүү байна лээ шүү"
"Мөн. Гаднаасаа ямар ч сэтгэл хөдлөлгүй царай гаргачихаад муухай ааштай юм шиг харагдаад байдаг ч их сайн хүн шүү" гэвэл Чүэ гэр бүл хоёул толгой дохино.
Удалгүй Жонвоны утсанд зурвас ирж жаалхүү ширээнээсээ год хийн хөндийрөөд, "Аавуудаа, гадаа Жэй ах ирчихсэн байна гэнэ. Би гялс гарж уулзаад, дараа нь цаашлаад гурван төмсөн гүнжүүдтэйгээ уулзчихаад ирье!"
"Гурван төмсөн гүнж? Ямар юмнууд байдаг юм?"
"Зука, Сүннэ, Миа гурав. Заза гарлаа!"
Жонвон бушуухан хувцасаа углан хаалгаар гаран гүйвэл хойно нь Сүбин Ёнжүн хоёр цонхоор гадаа хүүг нь хүлээн зогсох савхин хүрэмтэй залууг ажин зогсоно.
"Яг миний залуугийн төрх байна шүү. Царай, бие хаа энэ тэр нь яг л эд залуу, гал цогтой насан дээрээ явж байна"
"Хэлээд юу гэхэв. Та бид хоёр яг л ийм насан дээрээ болздог байж билээ"
"Гэхдээ яг ингээд харахаар энэ Жэй гэдэг залууг ярихаар л хүүгийн нүд байдгаараа сэргээд явчих юм аа?"
"Энэ хоёр ч учиртай байхаа, бараг"
/Mny tlgoind Yeonbin yg l 60grsn ovgod shg hvmvvs tosoolgdood bainaa😆 Vnnde mnai hyr odoo dongj 30 ongorc yvaa hvmvvs shv hahaha/
—
"Жэй хён! Юу хийж яваа юм бэ?"
Жонвон гарсан даруйдаа Жэйн урд очин зогсож дороо дэгдэх мэт бяцхан хөдөлгөөн хийвэл Жэй инээд алдаад, "Чамайг хоцорно гэхээр чинь ханиндаа хоцрох гээд хамт хүрээд ирлээ"
"Ээ, уучлаарай~ би очихооргүй болсоон"
Залуу нүдээ үл ялиг томруулсан ч буцан хэвийн болгон хоолой засаад, "Яагаад? Юу гэсэн үг вэ?"
Жонвон, "Сая аав нартай ярилцаад сууж байсан чинь тэд гэнэт маргааш Франц явах талаар хэлээд л..."
"Хэр удах юм?"
"Удахгүй ээ. 3 эсвэл 6н сар"
Жэй амандаа юу ч юм бувтначихаад, "Заза, би явлаа. Сайн яваарай. Хурдан ирнэ шүү. Бусдад би хэлчихье дээ"
"Хён! Байж бай даа"
Жонвон юу юугүй явах гэж байсан Жэйг дуудан зогсоогоод эргэж харахыг хүсэв.
"Яасан бэ-?"
Залууг эргэж харах тэрхэн агшинд жаалхүү өлмийгөө өргөн хацар дээр нь шоб хийтэл үнсээд, "Маргааш намайг гаргаж өгөөрэй, баяртай!" гээд гараа даллав.
Харин байдгаараа сандарсан Жэй юу ч хэлэлгүй үг дуугүй хурдан хурдан алхсаар бараа тасрав.
ЧҮЭ ГЭР БҮЛИЙН ГЭРИЙН ХАЖУУ ДАХЬ НОГООН БАЙГУУЛАМЖИЙХ БУТАН ДОТОРХ ХОЁР ОХИН—
"Жонвон яасан хурдтай үнсчихэв ээ, ямар сурцтай гар вэ?"
Зука найзыгаа ямар зоригтойг гайхан үрчийвэл Миа цаг алдалгүй зураг дарсаар, "За яадаг юм. Эр хүн арчаатай, зоригтой байх хэрэгтэй. Харамсаад байх юм байхгүй. Харин энэ юмнаас хоцроод гэртээ үлддэг Сүннэ л харамсах хэрэгтэй" гэсээр үргэлжлүүлэн зураг дарна.
ТАГТАН ДЭЭРЭЭ ЗОГСОН ХҮҮГЭЭ АЖИГЛАЖ БАЙСАН ЁНБИН ХОС—
"Хүүеээ, үнсчихлээ шт ээ! Яаанаа! Сүбин-а тэр залууг манай хүү үнсчихлээ штээ!!!!"
"Сүртэй юм бн, хацар дээр нь л үнслээ шт. Би таныг байнга үнсдэг шиг л"
Instagram chat...✉️
SimJake 2 hours ago
- Жонвон-а
- Шууд хэлчихье.
- Жэй чамд сайн. Анх чат бичихдээ л тийм байсан юм.
- Гялс хэлэхгүй бол болохгүй юм байна.
- Намайг хэлсэн гэж битгий хэлээрэй. Би толгойгүй болчихно.
: За. Хэлэхгүй ээ.
Comment22
YOU ARE READING
Who is 𝗣𝗮𝗿𝗸𝗝?
Любовные романыParkJ хэрэглэгч JungwonYC хэрэглэгч рүү хүсэлт илгээлээ. [Who is Jjun._.99z?] бичвэрийн 2р бүлэг. Шууд хамааралтай учир эхлээд 1р бүлгийг уншина уу!