[47]

448 73 22
                                    

"Аав, ер нь ингэх хэрэг байна уу даа? Яагаад гэнэт иймэрхүү зүйл хийгээд байгаа юм бэ? Жэй ахыг хүртэл дуудаад шүү"

Жонвон нэг л итгэлгүйхэн шиг буйдан дээр суун элдэвийг ярилцах аавууддаа ийн хэлвэл Ёнжүн Сүбинтэй атгалцсан байсан гараа түр тавиад хүүгийнхээ зүг чухал гэгч нь ширтэж байгаад,

"Жилдээ нэг удаа гэрийхэнтэйгээ хамтдаа бүгд суугаад хоол идэж байх нь зүй ёсны хэрэг. Тийм үү?"

Жонвон дагзаа маажсаар, "Тийм л дээ. Гэхдээ яагаад Жэй ах-...."

Жонвоны үгийг тасалдуулан Бомгю-гын уулга алдах дуу сонсогдох агаад жаалхүү юу болсон талаар нь тодруулах гэж очиход Авга Бом,

"Гэрийн гадаа ирээд зогсчихсон байгаа хар Мercedes Benz'тэй залуу танай Жэй ах биш үү? Хөөх, чинээлэг айлын хүүхэд бололтой?"

Бомгю цонх харуулдан зогссоор ийн хэлвэл найз залуугийнхаа ар гэр, эд хөрөнгийн талаар юуг ч үл мэддэг байсан жаалхан хөвгүүн үүдэнд очин хар кетээ хальт хульт углан бушуухан гаран гүйв.

Тансаг зэрэглэлийн машиныхаа хамрыг налан зогсож байсан Жэй дээр өөрийнх нь гэх тодорхолтой жижигхэн найз задуу нь ирэх агаад хар үст түүнийг инээмсэглэсээр тосон авлаа.

"Хён, яасан эрт ирээ вэ? Бас энэ машин чинь-...?"

"Төрсөн өдрийн минь бэлэг байгаа юм. Тэгээд? Бяцхан Жонвоноор юу байна даа? Яагаад гэнэт хослол өмсгөөд гэртээ авч ирэх болов?"

Жонвон эв хавгүйхэн инээмсэглээд харцаа түүнээс бууруулан хуруугаараа оролдож эхлэвэд Жэй гайхсан аятай "Жонвон?" хэмээн дуудна.

"Юу л даа. Аавууд, бас авга ах нар тантай танилцмаар байна гээд"

"Эртхэн хэлэхгүй. Би юу ч авч ирээгүй шт ээ"

"За, хэн гэдэг хүү билээ?"

Жэй болон Жонвон нар зэрэгцэн суугаад хооллож байхад нь урдаас нь харж суусан Сүбин эелдэгхэн асуусанд,

"Өө, уучлаарай. Өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Намайг Жунсон гэдэг. Хорин настай."

Хар үст найрсаг зангаа гарган ийн өөрийгөө танилцуулвал Ёнжүн ч мөн дутахгүй гэсэн шиг ам нээн,

"Манай Жонвон-той анх яаж танилцах байсан юм дээ?"

"Инстаграмаар найрчихса-... Ахем!"

Юу ч бодолгүй хэлэх гэсэн үгийг нь Жонвон хажуугаас нь зөөлөн нударан зогсоож орхив.

Харин үүнийг нь хараад аль хэдийн ойлгочихсон аавууд нь тэднийг шоолон инээлдсээр сэдвийг хаалаа.

"Ингэхэд аав ээж хоёр нь юу хийдэг вэ?"

"Тэд хувиараа бизнес эрхэлцгээдэг. Намайг Арван тав хүрдэг жил Америкд очиж сууршиж байсан."

Нэг л мэдэхэд оройн арван цаг өнгөрчээ. Оройн хоол идчихээд бараг хоёр цаг шахуу юм ярьж суусан Чүэ гэр бүл Жунсоныг хоноод явахыг асуухад залуу хүү ч эргэлзэлгүй зөвшөөрсөн юм.

"Жунсон Жонвоны өрөөнд ороод унт. Харин Тэхён Бомгю хоёр Ёнжүн ах бид хоёрын өрөөнд унтацгаая"

Хар үст яагаад ч юм сандраад байх ба амьсгаагаа гүнзгий гэгч нь аваад хайртынхаа өрөөний хаалгыг татав.

"Нөгөө, Жонвон-а намайг аавууд чинь энд унтчих гэнэ ээ"

Жаалхүү унтах гэж байсан бололтой унтлаганы өхөөрдөм хувцасаа өмссөн байх аж.

"Болно шүү дээ. Гэхдээ би хана руу харж, та намайг таглаж унтана шүү за?"

"Мэдээж!"

Хосууд хөнжилдөө орон хэвтжээ. Хоёул дээш харан хэвтэж байтал Жонвон гэнэтхэн хөдлөн хар үстийн цээжинд наалдаж орхив.

Жэй ч боломжийг алдалгүй бушуухан бэлхүүснээс нь зөрүүлж тэврээд биендээ илүү чангаар наавал энгэрт нь шигдсэн жаалхүү зөөлөн инээх сонсогдлоо.

"Сайхан амраарай ах аа"

"Сайхан амраарай, бяцхан минь"

Сайхан амраарай, үрсүүд минь♥️
Хөөрхөн сэтгэгдлүүдээ үлдээцгээгээрэй. Миа нь өглөө босоод бүгдийг нь уншиж сэтгэлээ сэргээе❤️

Who is 𝗣𝗮𝗿𝗸𝗝?Where stories live. Discover now