"Жонвон, Жонвон, Жонвони~~"
Чүэ гэр бүлийг аялалын цүнхээ задалж байх хойгуур гэрт нь Жонвон'ы гурван найз ирэх ба орж ирсэн даруйдаа гурвуул найзынхаа өрөөг зүглэцгээх аж.
"Өө, ашгүй та гурав ирчихэж. Надад хувцасыг минь эвхэхэд туслахгүй биз?"
Жаалхүүгийн гуйлтаар охид нэгэн зэрэг цүнхнээс нь хувцаснуудыг нь гаргаж ирээд цэгцтэй гэгч нь эвхэж эхлэвэл Жонвон шүдээ ярзайлган инээгээд,
"Эмэгтэй гэсэндээ бас цаанаа л нэг авьяастай эвхэж байна шүү"
Найзууд жижиг сажиг зүйлс ярицгаан инээлдэн сууцгааж байвал гэнэтхэн өрөөний хаалга гурвантаа тогшигдож цаад талаас нь эмэгтэй хүний шингэхэн хоолой гарав.
"Ах аа, орлоо шүү?"
Миа Зука хоёр одоо л Жонвон'ы гэрт ирсэн зорилгоо санан Сүннэ'г татан хажуудаа суулгаад Жонвон руу хариулт нэхсэн харцаар ширтэж гарвал жаалүү хаалганы цаана буй охинд орох зөвшөөрөл өгөөд хажуудаа суухыг дохив.
"ЖиҮ. Танилц. Манай найзууд байгаа юм" гэснээ найзууд руугаа харан,
"Харин энэ бол манай гэрийн шинэхэн гишүүн Чүэ ЖиҮ. Миний дүү байгаа юм"
"ДҮҮ?"
Охид гурвуулаа ангайн мэлийхэд ЖиҮ тэдэн рүү өнөө л нэг хөөрхөн инээдээ цацруулсаар өөрийгөө танилцуулахаар гараа сунгалаа.
"Чүэ ЖиҮ гэдэг. Саяхан 17 нас хүрсэн. Танилцсандаа таатай байна"
"Жон Миа, 18тай. Жонвон'ы ангийн охин. Таатай байна"
"Зука гээд дуудчихад болно оо. Бас Жонвон'ы ангийн охин"
"Харин би Сүннэ! Чамтай чацуу болохоор чөлөөтэй харьцаж байгаарай"
Бүгд өөрсдийгөө танилцуулж дуусах үед Жонвог ам нээн, "Бид бага сургуулиасаа хойш найзалсан. Бараг л хамаатан садангаас ялгаагүй хүмүүс дээ"
ЖиҮ ойлгосон бололтой толгой дохисхийгээд, "Тэгвэл одооноос би ч бас нөхөрлөлд чинь нэгдье!"
Удсан ч үгүй Сүннэ ЖиҮ'тэй хамт тоглохоор өрөөнөөс гарахад Жонвон нэг зүйл санан,
"Ингэхэд... Жэй ах яасан гэсэн бэ?" гэвэл мөрөөр татсан бор үс, цагаан цамцтай охин сурсан зангаараа нүдээ эргэлдүүлээд,
"Үгүй ер, энэ хосуудыг уу! Би хэрвээ хүнтэй үерхвэл та нараас ч гоё үерхэнэ дээ-..."
Найзынхаа үглээнийг сонсохгүйн тулд нүдний шил зүүсэн хүрэн үстэй охин амыг нь таглаж аваад, "ЖиҮ'г дүүг чинь гэж мэдэхгүй уурлаж гомдоод сууж байна лээ. Хажуунаас нь Сонхүн сонбэ шоглоод л"
"Бас өнөөдөр чамайг ирнэ гэж мэдээгүй. 'Зургаан сар яаж хүлээх юм бээ!!' Гээд байж байгаа"
Миа үг нэмэн хэлээд халаасан дах утсаа гаргаж ирэн хэн нэгэнтэй зурвас бичилцэж байгаад ярзайтлаа инээсээр түрүүлж явахаа хэлэн хар хурдаараа гаран одоход нь Жонвон ардаас нь гайхсан янзаар харж байгаад,
"Энэ яачихсан юм?" гэвэл Зука хүзүүгээ илсээр, "Наадах чинь эсрэг талын сургуулийн хэн билээ дээ? Нэг хөвгүүнтэй харьцаад байгаа юм"
"Сая тэгээд юу юугүй хүн загинах гээд үглээд байгаагүй билэв үү? Бас Хисын ахад сайн байгаагүй юм уу?"
"Хисын ах тоохгүй гээд сэтгэлээ татчихсан гэсэн шт. Би бол Сонү ахдаа л үнэнч"
"Чамайг тоохгүй ээ."
"Тооно гэж байна! Хайртай бол хайртай чимээгүй бол за"
"Ойлголоо. Зука-яа чи миний юмнуудыг янзлаад өгөөч, би Жэй ах руу явах хэрэгтэй байна л даа"
"Тэгээ, яв. Очиж уулзаад хайрандаа умбаж үхээрэй!"
Намайг санав уу?
YOU ARE READING
Who is 𝗣𝗮𝗿𝗸𝗝?
RomansaParkJ хэрэглэгч JungwonYC хэрэглэгч рүү хүсэлт илгээлээ. [Who is Jjun._.99z?] бичвэрийн 2р бүлэг. Шууд хамааралтай учир эхлээд 1р бүлгийг уншина уу!