ParkJ
Жаалаа? (!)Хөөе? (!)
Би хүнд блоклуулах байтугай аниулж ч үзээгүй юм шүү. (!)
Хэзээ нэгэн өдөр блокыг минь гаргаарай. Баяртай. (!)
ParkJ is offline
Бараг л өдөр болж байх үед нүдээ нухлан бууж ирэх Жонвоныг харсан авга Бомгю нь түүнийг багахан зэмлэх аядан, "Чи нээрээ, үд болтол унтаж үхрийн дуунаар сэрэх юм аа? Шөнө намайг унтсаны дараа бас л утсаараа тоглосон уу? Аавуудад чинь хэлж загинуулахаа мэдье ээ"
Харин загинуулан зогсох Жонвон дүрсгүй инээмсэглэл тодруулаад ахынхаа гарнаас зууран "Уучлаарай. Зүгээр л миний нойр хүрэхгүй байсан байхгүй юу. Ингэхэд Тэхён ах хаачаав?"
Зээ дүүгээ харж толгой сэгсэрэх Бомгю түүнд нөхрийгөө ажилдаа явсанг хэлэв.
"Аан, Авга ах аа, нөгөө байна аа..."
Бомгю нүдээ нарийсган сэжигтэй царайлсаар, "Юу гуйх гээд байгаа юм?"
"Ю-юу ч биш ээ. Зүгээр л хэрвээ тань руу танихгүй хүн танилцмаар байна гээд зурвас бичээд байвал яах вэ?"
"Яахав тийм ч муу зүйл биш байх. Үнэндээ анх танай Ёнжүн аав чинь Сүбин ах руу танилцъя гэж зурвас бичээд л эхэлж байсан юм шт. Гэхдээ тэглээ гээд чи хамаагүй хүнтэй харилцаж болохгүй. Хэрэв чамд аюулгүй, ямар нэгэн саад бэрхшээл байхгүй гэж санагдсан бол энэ зүгээр ээ"
Авга ахынхаа үгийг гүйцэт сонсож дууссан Жонвон толгой дохин
холдохдоо долоовор хуруугаараа эрүүгээ имрэн ямар нэгэн зүйл бодон эргэцүүлнэ."Заза, ойлголоо. Нээрээ тийм! Би аав руу залгаад ирээд хэрэггүй гэчихье. Хоёулаа тоглоомын газар орцгооё, тэгэх үү?"
"Бяцхан зээ дүү минь хэлж байхад зөвшөөрөхөөс өөр яахав. Харин Тэхёнаас аль болох нууцлана шүү"
"Окэй!"
Instagram chat...✉️
JungwonYC хэрэглэгч ParkJ хэрэглэгчийн хоригийг цуцлалаа.
-Би хүнд блоклуулах байтугай аниулж ч үзээгүй юм шүү.
: Аан. Гэхдээ надад блоклуулаад үзчихлээ шт ххэ.ParkJ
- Ашгүй гэж нэг юм!
- За тэгээд, яагаад намайг блокноосоо гаргав даа?
YOU ARE READING
Who is 𝗣𝗮𝗿𝗸𝗝?
RomanceParkJ хэрэглэгч JungwonYC хэрэглэгч рүү хүсэлт илгээлээ. [Who is Jjun._.99z?] бичвэрийн 2р бүлэг. Шууд хамааралтай учир эхлээд 1р бүлгийг уншина уу!