-2-

324 52 57
                                    

"Бүгдээрээ сайн уу! Бомгю байна. Өнөөдөр бүгдээрээ анх удаа Тэхён ахаар тоглох болно. Урьд нь хийж үзээгүй болохоор итгэчих байх гэж бодож байгаа"

Саарал үстэй залуу камер луугаа харан ярих ажээ. Тэгэхдээ үс зүсээ янзлан үе үе хаалга руу харна.

"Тэхён ах 18 цаг 30 минутын үед ирдэг. Одоо яг 18 цаг болж байна. Ахаар яаж тоглох вэ гэхээр... Энэ миний уух дуртай шар айраг. Бүтэн сагсыг авчихсан. Тэгэхээр хагасыг нь суллаад хоосон савнуудыг нь хажуудаа тавьчихна. Ерөнхийдөө согтуу болж жүжиглэнэ гэсэн үг"

Тэр лаазтай шар айргаа эхнээс нь саванд хийн сулласаар талыг нь дуусгаад камер луугаа харав.

"Би архи сайн даадаг байхгүй юу. Цөөхөн байвал ах итгэхгүй ээ. Бас... энэ үнэхээр миний уух дуртай нь болохоор асгаж чадахгүй нь ээ"

Бомгю хэлсэн үгэндээ инээд алдан том саванд хийсэн шар айргаа харуулаад "Одоо камеруудаа нуучихъя!"

Зочны өрөөнд нэгийг.

Гал тогоонд нэгийг.

Унтлагын өрөөнд нэгийг.

Эцэст нь угаалгын өрөөнд.

"Гайхаж байна уу? Ах ирээд намайг хайна шүү дээ. Гэхдээ энд байна гэж төсөөлөх ч үгүй. Нүүр гараа угаах гэж орж ирэхдээ л намайг олох байх"

Бомгю чанга чанга инээд алдан хоёрыг нь уучихаад хоосон лаазнуудаа угаалгын өрөө рүүгээ зөөж эхлэв.

"Ах ч гайхах байх даа? Би уух болвол дандаа хэн нэгэнтэй уудаг. Ганцаараа уусан байвал гайхаж л таарна"

Жуумалзан байж ядах тэр цаг руугаа нэг хараад "18:28. Одоо магадгүй орж ирж байгаа байх. Ирчихлээ! Ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь харцгаая!"

Яриан дундуур нь хаалганы чимээ сонсогдож Бомгю байраа эзлэн ванн налан суугаад нүдээ анилаа.

"Хонгор минь, би ирлээ!"

"Гю?!"

"Чүэ Бомгю?"

"Гэртээ байхгүй байгаа юм уу?"

"Унтчихсан юм уу? Ийм эрт үү?"

Түүний хоолой хааяа тод хааяа бүдэг сонсогдож арван минут орчмын дараа угаалгын өрөөний хаалга нээгдэв.

"Энд байжээ?"

Орж ирээд хэсэг гайхаж зогссон Тэхён амандаа ингэж хэлээд түүний урд очин суув.

Хоосон лаазнуудаас хэд хэдийг барьж аван хоосорсоныг нь шалгаж үзээд "Бүгдийг нь ганцаараа уусан юм уу?"

Бомгю тасарсан дүр эсгэсээр л байлаа.

"Яагаад угаалгын өрөөнд уусан юм бэ?"

Тэхён гэнэт инээд алдан Бомгюгийн үсийг илэх аж.

Түүнд Бомгюгийн байгаа байдал бус угаалгын өрөөнд уугаад тасарчихсан байгаа нь л инээдтэй санагдаж байсан юм.

"Явцгаая..."

Хэдий тэнд нь үлдээгээд маргааш өглөө нь байгаа байдлыг нь харуулахыг хүссэн ч тэр чадахгүй шүү дээ. Хайртыгаа ингээд орхиж яасан ч чадахгүй.

Унтлагын өрөөнд орж ирэн Бомгюг орон дээр хэвтүүлээд өөрөө дэргэд нь хэвтэв.

"Ажил дээрээ уддаг болохоор гомдоод уусан юм уу? Ганцаараа хүртэл уугаад"

Гараа дэрлэн хэвтээд хайртыгаа харахдаа Тэхён хамарт нь хүрэн аргадах үгс шивнэнэ.

Тэр үнэхээр л Бомгюг өөрт нь гомдсондоо л уусан гэж бодсон аж.

Бүх зүйл камерт тод гэгч нь бичигдэж Тэхён юу ч гадарлалгүй хэвтсэн хэвээр л.

Гэнэт Бомгю жуумалзсаар тэсэлгүй инээн Тэхёныг гайхшруулж орхив.

"Бомгю...?"

"Ааа... Тэссэнгүй"

Түүний чанга инээд гэр дүүргэж Тэхён түүнийг эвгүйхэн ширтэнэ.

"Хён, уучлаарай. Пранк байсан юм"

"Юу?"

"Таниар тоглосон юмаа. Та бүр итгэчихсэн бололтой"

"Яасан гэнэ ээ?"

"Тасарч жүжиглэсэн юмаа хён. Сүүлийн үед хосууд тэгээд байхаар нь хийж үзмээр байсан юм"

"Аан... тэгсэн байх нь ээ? Үнэхээр надаар тогломоор байсан байх нь ээ? Тийм үү?"

Тэхён нэг л эвгүй ширтэн ингэж хэлээд нүүр нүдгүй үнсэж эхлэх нь тэр.

"Хён, болохгүй ээ"

"Болохгүй юм уу?"

"Хүлээ! Ядаж камераа унтраах хэрэгтэй"

Энд яг юу болсон бэ?🤭

𝐇𝐨𝐧𝐞𝐲, 𝐈𝐭'𝐬 𝐏𝐫𝐚𝐧𝐤ᵗᵍ Where stories live. Discover now