-7-

287 43 4
                                    

Далайн давалгаан дуу чих амрааж зөөлөн салхи сэвэлзэн үлээх ажээ. Найзуудаараа амралтаар далайн эргийн байшинд ирсэн тэд ширээ тойрчихоод мах шаран сууна.

"Тэхён нээрээ чамд тэгж хэлж байсан юм уу?"

Мах шарж байсан Кай гэнэт инээд алдан ингэж асуухад Тотио хооллож байсан Бомгю гайхан харав.

"Юу гэж?"

"Гэмшиж байгаа бол арч. Тэр үг үнэн юм уу?"

"Аан... Үнээн. Энэ хүн үнэхээр тэгсэн"

"Аймаар юмаа"

Кай шүдээ ярзайлган биеэ чичиргэх шиг болон ажлаа үргэлжлүүлэхэд Тэхён "Энэ Бомгю дандаа л надтай мөргөлдчихдөг байсан. Гутлан дээр гишгэнэ. Муулж байгаад баригдана. Барьж явсан юмаа энгэр дээр нялна. Тэр болгондоо уучлал гуйж тонголзсоор байгаад яваад өгнө. Бүтэн сар шахуу тийм байж байгаад гэнэт алга болчихоор үгүйлээд байдаг юм байна лээ. Тэр хоёр хоногт л мэдсэн юм. Энэ тэнэгт дурлачихсанаа"

"Нялуун гэдэг нь"

Мах болохыг хүлээж байсан шаргал үст охин худлаа бөөлжиж буй дүр эсгэн тэдэн рүү харна.

"Чи ч гэсэн найз залуутай болохоороо адилхан байх л болно"

"Би шийдчихсэн хүн. Хэзээ ч найз залуу эсвэл нөхөртэй болохгүй"

"Тэгдэг нь яаж байгаа юм?"

"Бахие өвдөх дургүй. Хүүхэд төрүүлнэ гэхээс айсандаа байнга л тэгж ярьдаг юм"

Кай шарж буй махаа хүн бүрийн тавганд хуваарилах зуураа ингэж хэлэхэд шаргал үст охин толгой дохиж харагдана.

"Хачин л шалтгаан байна"

"Тэгвэл та хоёрын түүхийг сонсоё!"

Бахие нөгөө талд нь сууж буй хоёр луу харан шанаагаа тулахад нэгнийхээ ам руу хоол хийж өгч байсан тэд хахах шахан охин руу харлаа.

"Бидэнд онц түүх байхгүй ээ"

"Онц биш түүхээ ярь л даа тэгээд"

"Нөгөө... Pride day эвэнт дээр тааралдаж байсан юм. Оюутан байх үедээ. Нас ч ойролцоо. Ёнжүн ч миний сонирхол байсан. Эвэнт дээр ганцаараа очсон болохоор Ёнжүнтэй санаандгүй танилцаад тэр өдрийг хамт өнгөрүүлсэн. Сошиал хаягуудаа солилцоод тэгээд л эхэлсэн. Өөр юм байхгүй"

"Сонирхолгүй юмаа..."

Бахие толгой сэгсрэн хоолоо үргэлжлүүлэн идэж эхлэв.

"Хэлсэн шд"

"Тэгвэл ядаж энэ хоёр шиг инээдтэй явдал байхгүй юу?"

"Би ярьж өгөх үү?"

Кай хамгийн сүүлд өөрийнхөө тавган дээр мах тавин суухдаа ингэж хэлэхэд Бахие толгой дохин ах руугаа харлаа.

"Хэзээ билээ дээ... Ямар ч л байсан төгсөөгүй байсан юм. Бид нар клубд ширээ тойрж суучихаад шил эргүүлж тоглож байсан юм. Ёнжүн тэгсэн чинь үнэнээ хэлэхгүй шийтгэлийг нь сонгоод намайг үнсэх шийтгэл авчихсан. Сүбин байхгүй байсан байхгүй юу. Энэ хүн чинь босч ирээд л үнсээд авсан. Маргааш нь унтаж байхад нэг хүн хаалга эвдчих шахам нүдээд. Очоод нүхээр нь харсан чинь Сүбин байсан. Хаалга онгойлсон уу үгүй юу намайг шууд цохиод авсан гээч"

"Та хоёрыг үнсэлцсэнийг мэдчихээд тэгж л дээ"

"Тэгээд асуусан. Яаж байгаа юм? гээд. Энэ тэгсэн надад зураг харууласанаа 'Новш минь! Миний найз залуутай яаж үнсэлцэж чадаж байна аа?! Адгийн амьтан! гээд дахиад цохиод авдаг байгаа"

"Болно шдээ"

Сүбин Кай урдуур гараа савчин болихыг дохиж Кай гарыг нь цаашлуулан яриагаа үргэлжлүүлнэ.

"Би дараа нь нөгөө үзүүлсэн зургийг нь олигтой харчих гээд утсыг нь булааж аваад харсан нөгөө өмнөх өдрийн явдлын зураг дүрээрээ байж байсан. Тэгээд арай гэж тайвшруулж суулгаж байгаад учрыг нь хэлсэн чинь нүүр нь бүр час улаан болчихсон"

"Хар даа! Одоо ч гэсэн улайчихаж!"

Бахие ахынхөа найзыг шоолон инээхэд бусад нь ч даган инээж Сүбин буруу харах аж.

"Хөөе, Чүэ Ёнжүн. Энэ хүн чамд тийм хэмжээнд сайн болохоор алдаж болдоггүй юм шдээ?"

"Мэдэж байгаа болохоор ичээхээ больж үзээ"

Ёнжүн Сүбиний мөрөөр тэврэн нурууг нь зөөлөн илэхдээ ингэж хэлэхэд бусад нь эгдүүрхэн ширтэцгээж байв.

"Одоо ах таны түүхийг сонсоё"

Хюнингийн ээлж ирсэн бололтой бүгдийн харц түүн дээр тусахад Кай гарынхаа алгыг өмдөндөө үрсээр яриа эхлүүлэв.

"Хавайд хөгжмийн наадам дээр дуулж байхыг нь харсан юмаа. Лиа эгчийг хайж яваад хөтлөгчийн Лиа гэхийг сонссон. Эгч арай дуулах гэж байгаа юм байхдаа гээд харсан өөр хүн байсан. Тэгээд тоогоогүй ч дуулж эхлэхэд нь хоолойноос нь болоод дурлачихсан юм. Жүлиагийн хоолой муухан дуучнаас хэд дахин илүү"

"Тэгээд Жүлиагаа хэзээ танилцуулах юм бэ дээ?"

"Өнөөдөр энд дуудчихсан байгаа. Удахгүй байх"

Бичвэрүүдийн маань завсарлага дууссан шүү!♡ Хүсэн хүлээдэг комментуудаа хүлээгээд утсаа гацааядаа😆

𝐇𝐨𝐧𝐞𝐲, 𝐈𝐭'𝐬 𝐏𝐫𝐚𝐧𝐤ᵗᵍ Where stories live. Discover now