"Яасан гэнэ ээ?"
Бомг аман дахь будаандаа хахаж үхэх шахан дахин лавлахад Тэхён уруулаа жимийн толгой дохилоо.
"Аан... Та өшөөгөө аваад байгаа байх нь ээ?"
"Өшөө?"
"Намайг таниар тоглосон гээд хариу бариад байгаа юм биш үү?"
Бомгю хоёр гараа элгэндээ эвхэн асуухад Тэхён санаа алдсанаа "Үгүй дээ. Итгэхгүй бол өрөөнд очоод хар. Ажлаас юмнуудаа аваад ирсэн байгаа"
"Үнэхээр үү?"
"Мм"
"Хэлсэн шд! Та хэдэн удаа хоцорч байгаа билээ дээ"
"Захиралд толгойгоо дүүртэл загнуулаад ирж байхад чи ч бас энд загнах хэрэг үү?"
Түүнийг ийн гомдоллож уруулаа унжуулчихсанд Бомгю санаа алдсаар сандлаасаа босов. Тэгээд дэргэд нь очиж араас нь тэврээд мөрөн дээр нь толгойгоо тавив.
"ТЭГНЭ ШДЭЭ! ХЭН ТАНЫГ УНТ ГЭСЭН ЮМ?!"
Тэвэрч тайвшруулах нь гэж бодож байсан Тэхён гэнэт чанга дуугаар чихэн дээр нь орилсон түүнийг цочихдоо түлхэн унагаж орхилоо.
"З-Зүгээр үү?"
"Хүн алах гээ юу?"
"Чи орилоогүй бол би түлхэхгүй шдээ"
"Наадах чинь шалтаг уу? Шалтгаан уу? Татаад босгоодох доо"
"Аль аль нь"
Тэхён бөгсөөрөө тап хийтэл унасан түүнийг татаж босгонгоо ингэж хэлэхэд Бомгю өрөө рүүгээ яван буцаж ирэхдээ зөөврийн компьютерээ авч ирэх аж.
"Яах гэж байгаа юм?"
"Ажил хайя"
"Надад уу?"
"Энэ гэрт орлого оруулах ганц хүн нь та шүү дээ. Тогтсон ажил олтлоо ядаж цагийн ажил хийх хэрэгтэй биш гэж үү?"
Бомгю Тэхёнд ажил хайж өдөржингөө суужээ. Хэд хэдэн газар луу залгаж үзсэн ч харамсалтай нь бүгд ажилтнаа олчихсон байсан юм.
"Шарсан тахианы газарт зөөгч... Ийшээ яриад үзье"
Түүнийг утсаа аван залгах гэтэл Тэхён гараас нь барин болиулаад "Одоо болно оо"
"Тэгээд яах гэж?"
"Чи ядарчихлаа шүү дээ. Хийх хичээл байхгүй юу?"
"Байхгүй ээ! Бас ядраагүй байна"
"Бүтэн 5 цаг дэлгэц ширтэж суулаа шдээ. Хайран нүд"
"Тэгвэл та өөрөө хайж ол"
"Санааг нь зовоож байгаад уучлаарай"
"Гэмшиж байгаа бол-"
Түүний үгийг таслан Тэхён уруулыг нь үнсээд авсанд Бомгю ч хариу үнсэнэ.
~
"Бүгд сайн уу? Кан Тэхён байна"
Тэхён камераа барин гудамжаар алхах бөгөөд удалгүй дэлгүүрээр орон хүнс цуглуулж эхлэх ажээ.
"Бомгю надаар тоглосон болохоор одоо миний ээлж. Өнөөдөр... би ажлаасаа чөлөө авчихсан байгаа. Юу гэхээр, ажлаасаа халагдчихсан болж жүжиглэнэ. Тэгээд үнэнээ хэлэх үеэр мэдээж Бомгю дэлбэртлээ уурлах байх. Тэгж тооцоод дуртай хоолыг нь хийхээр материал цуглуулж байна"
"Уучлаарай... Өөрөө TG vlog ийн Кан Тэхён мөн биз дээ?"
"Тийм ээ мөн"
Түүний яриан дундуу хаанаас ч юм нэг жижигхэн охин ирээд ингэж асуухад Тэхён толгой дохисоор хариулах аж.
"Хамт зураг даруулж болох уу? Би та хоёрт үнэхээ дуртай юм л даа"
"Аан за"
Охин талархал илэрхийлэн ичингүйрсээр алга болоход Тэхён багахан инээмсэглэн ажлаа үргэлжлүүлнэ.
_
"Заа... Тэгэхээр гэртээ ирчихсэн байна. Үнэхээр ажлаасаа халагдсан гэж үнэмшүүлэхийн тулд эхлээд хайрцганд ойр зуурын зүйлсээ хийх хэрэгтэй"
Тэхён цаасан хайрцаг авч ирэн камерынхаа урд тавиад нааш цааш яван аяга, хавтастай бичиг баримт, жаазтай зураг, ажил дээрээ өмсөж суудаг углааш зэрэг зүйлс цуглуулан хийх аж.
"Болчихлоо. Одоо камераа нуугаад... Гю ирэхийг хүлээцгээе"
~
"Миний хэлэх зүйлд уурлаж болохгүй шүү за юу?"
"Юу тэр вэ?"
"Тоглосон юм. Үнэхээр уучлаарай"
"Хён?!"
Уурлаж болохгүй гэсэн ч Бомгю хэдийн уурлачихжээ.
"Гэхдээ би чамайг үнэхээр ингээд ажил хайгаад эхэлнэ гэж яаж мэдэх юм бэ?"
"Наадахаа тавиад үзээрэй!"
За яахав яахав хихи🤭