-3-

308 45 65
                                    

"Бичлэг энэ хүрээд дуусч байна. Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Like Subscribe аа мартав аа!"

Бомгю гараа савчин далласаар бичлэгээ дуусгаж камераа унтраагаад Тэхён руу гэм хийсэн хүүхэд шиг харах аж.

"Тэгээд? Тэр бичлэгүүдийг дуурайх гээд надаас хүртэл харамлаад гар хүргэдэггүй шар айрагаа асгаа юу?"

Тэхён ёжлонгуй ширтсээр асуухад Бомгю толгой сэгсрэн "Үгүй шдээ. Та үнэхээр намайг асгаж чадна гэж бодоо юу? Яаж дээ... Аминаас минь үнэтэй зүйл байхад"

"Тэгвэл надаар тоглосон чинь хөгжилтэй байсан уу?"

"Жаахан л. Та миний бодсоноос шал өөр хариу үйлдэл гаргасан"

"Намайг яана гэж бодсон юм?'

"Мм... 'Хөөе! Энд юугаа хийж байгаа юм?! Яагаад ганцаараа ийм их ууж байгаа юм!' гээд загнана гэж бодож байсан. Одоо үнэхээр хэлэх үг алга даа"

Бомгюг ингэж хэлэн амаа жимийхэд Тэхён "Харин би чамайг надад л гомдсон байх гэж бодсон"

"Яагаад тэгнэ гэж?"

"Өглөө сэрэхэд чинь би байдаггүй. Хичээлээ тараад ирэхэд чинь ч бас байдаггүй. Орой ирээд хийсэн хоолыг чинь идчихээд унтаад өгнө... Тэгээд л"

Тэхён удаанаар алхаж ирэн араас нь тэврээд ингэж хэлэв.

"Бодоод байсан тийм юм байна... Одоо гомдчих уу?"

"Тэгвэл тооцохгүй ээ"

_

"Хён! 10 өнгөрч байна шүү дээ! Та хоцорчихож!"

Маргааш өглөө нь нойрондоо дийлдээд унтчихсан Тэхён Бомгюгийн хэлэхийг сонсохдоо яарсаар хувцсаа өмсөн цайгаа ч уулгүй гэрээсээ гарав.

"Захирал нь хэцүү хүн байдаг гэсэн юмсан. Гайгүй л байгаа даа..."

Бомгю араас нь санаа зовонгоо хичээлдээ явахаар бэлтгэж энд тэндээс хэрэгтэй зүйлсээ цуглуулан цүнхэндээ хийнэ.

"Hey!! За юу байна даа? Нөгөөх чинь бүтсэн үү?"

Сургуулийн үүдээр оров уу үгүй юу гүн бор өнгийн үстэй өндөр залуу хүзүүгээр нь ороон тэврээд асуухад Бомгю "Би хийсэн байхад бүтэхгүй яах юм? Өнөө орой бичлэгээ янзлаад оруулчихна"

"Чи ч юм бүтээхгүй байна гэж байхгүй л дээ..."

"Гэхдээ ах миний бодсоноос тэс өөр үйлдэл гаргасан. Би бүр гайхсан гээч"

"Яасан гэж?"

"Тэрийг өнөө орой юм уу маргааш үз ээ"

"Тоглоом чинь бүтчихсэн байхад яагаад царай чинь ийм хачин байгаа юм?"

"Ах өнөөдөр ажлаасаа хоцорчихсон. Захирал нь их аймар хүн байдаг гэсэн. Халагдчихгүй байгаа даа л гэж..."

Бомгю үнэхээр л санаа зовсон бололтой царай нь бүүр цонхийчихсон байх аж.

"Юун тэнэг юманд санаа зовдог юм бэ дээ... Ямар хүн ганц өдөр хоцорлоо гээд ажлаас нь халж байсан юм? Галзуу л биш бол"

"Тийм ч юм болов уу?"

"Тэгэлгүй яах юм. Тэнэг гэдэг нь"

Түүний хэлсэн үг Бомгюгийн санааг амраав бололтой арай тайвширсан харагдах аж.

_

Өнөөдөр хоёр цаг л хичээлтэй байдаг учир эрт тарсан Бомгю гэрийнхээ зүг удаан гэгч нь алхана.

Гэртээ орж ирэхэд нь хоолны үнэр угтаж гал тогоонд хэн нэгэн хоол хийж байгаа бололтой чимээ ямар нэг юм хуурах чимээ гарч байв.

Гутлаа тайлан тавиур дээр тавиад чимээгүйхэн алхсаар гал тогоо руугаа шагайвал Тэхён хоол хийж байгаа харагдах аж.

"Хён? Ийм эрт юу хийж байгаа юм?"

"Ажлаасаа чөлөө аваад ирсэн"

"Яах гэж?"

"Амрах гээд. Гараа угаачихаад ир. Хоол болж байна"

"За"

Бомгю цүнхээ том өрөөний буйдан чиглүүлэн шидээд угаалгын өрөө зүглэлээ.

Удаан хугацаанд Кан Тэхёны гарын хоолыг амтлаагүй тэр нэлээдгүй баярлаж байсан юм.

Хоол бэлэн болжээ. Инээмсэглэл нь одоо ч нүүрнээс нь салаагүй байгаа Бомгю ширээний ард суун гартаа сэрээ атгав.

Бомгю Тэхёны хийсэн хоолыг амаа олохгүй бол Тэхён шанаагаа тулчихаад түүнийг ширтсээр л байх аж.

"Хоолоо идэхгүй яагаад хараад байгаа юм?"

"Чамд нэг юм хэлчих үү? Чи уурлахгүй гэвэл"

Их л чухал бололтой царай төв болж ирэн асуухад Бомгю сэрээгээ ширээн тавин түүний өөдөөс харлаа.

"Хэл л дээ"

"Би... ажлаасаа халагдчихсан"

Бомгю маань зөн билэгтэн юм биш байгаа?🤭😹

𝐇𝐨𝐧𝐞𝐲, 𝐈𝐭'𝐬 𝐏𝐫𝐚𝐧𝐤ᵗᵍ Where stories live. Discover now