6. Q & A

283 36 4
                                    

Q : Танилцсан түүх?

Бомгю "Энэ их сонин инээдтэй юм болж байсан юм аа"

"Заавал ярих ёстой юм уу?" 

"Мэдээж шүү дээ. Амлачихсан юм"

"Энийг хэдийд нь...?"

"Инстагаар асуучихсан"

"Ичмээр юм..."

"Би дөнгөж их сургуульдаа элсэж ороод хэдхэн сар л болж байсан байх. Хичээлээ тараад сургуулиас гарч явахдаа Тэхён ахтай мөргөлдөөд гартаа барьсан ундаагаа гутлан дээр нь асгачихсан"

"Ингээд л танилцчихсан"

Тэхён Бомгюгийн амыг даран өмнөөс нь яриаг нь дуусгах гэхэд Бомгю ярьж байж салах бололтой гарыг нь татан амнаасаа холдуулаад "Ах байна аа? Үнэхээр бүдүүлэг хүн байсныг нь би зассан гээч. Ундаа асгачихаад яахаа мэдэхгүй уучлал гуйсан чинь 'Гэмшиж байгаа бол арч' гэсэн. Аймаар дээрэлхүү хүн байсан"

Q : Хайрын түүх?

Бомгю "Үргэлжлүүлчихэд болох юм байна"

"Заавал ингэх хэрэг байсан юм уу даа..."

"Тэгээд би байна шдээ. Яаж ч чадахгүй гутлыг нь арчдаг байхгүй юу? Тэгсэн чинь энэ хүн үсээ ингэж хойш нь самнаад юу ч хэлэхгүй яваад өгсөн. Маргааш нь байсан байх аа... Хоолны газарт хоолоо аваад ширээ олж суух гээд явж байхдаа дахиад л мөргөлдчихсөн. Нөгөө тавагтай хоол чинь яасан байх нь уу? Ахын энгэр дээр наалдсан байх нь. Би ч өөрийгөө үхжээ л гэж бодсон"

"Болно шдээ... Хангалттай"

"Зүгээр байж бай л даа. Би ярьж дуусаагүй байна. Яагаад ч юм би энэ хүнтэй яаж ийж байгаад л эвгүй байдлаар таарчихаад байсан. Тэгээд л муудалцана. Нэг өдөр бороо ороод. Би бороо орно гэж мэдээгүй болохоор шүхэргүй байсан байхгүй юу. Тэгээд тэр чигээрээ гэр лүүгээ гүйчихсэн. Бороо бүр аймаар ширүүн байсан. Харин маргааш нь гэхэд ханиад хүрчихээд халуураад хэвтчихдэг байгаа. Хоёр хоногийн дараа орой нь хүн хаалга тогшоод. Би ээж гэж бодоод онгойлсон чинь Тэхён ах зогсож байсан гээд бод доо. Гайхаад үг хэлэх гэсэн чинь ах үг хэлүүлэхгүй шууд л тэврээд авсан. Тэгээд цааш нь ойлгочих байх тийм үү?"

Бомгю яриагаа дуусган Тэхён руу харвал Тэхён ичсэн аятай буруу харан суух аж.

"Үнэхээр гайхалтай хүн байгаа биз? Дургүйг нь хүргэсээр байгаад дурлуулчихдаг би?"

Өөрөөрөө нэлээн бахархаж байгаа бололтой цээжээ төвийлгөн хэлэхэд Тэхён инээд алдан өмнөөс нь ширтэнэ.

𝐇𝐨𝐧𝐞𝐲, 𝐈𝐭'𝐬 𝐏𝐫𝐚𝐧𝐤ᵗᵍ Where stories live. Discover now