-5-

274 41 51
                                    

"Хён, та бид хоёрын бичлэг манай үзэгчдэд таалагдаж байгаа дахиад хийгээрэй гэсэн"

Бомгю Тэхёны хажууд зэрэгцэн алхахдаа том гэгч нь инээн ярих ажээ. 

"Би харсаан"

Тэхён Бомгюг сургууль руу нь оруулж өгчихөөд ажил руугаа явах бөгөөд багахан стресстэй байгаа бололтой бодлогошрон хөмсгөө зангидна. Нэг өдрийн чөлөөнөөс үүдэн хийх ёстой ажил нь овоорчихсон байгаа хэрэг. Бүтэн нэг өдөр тэднийгээ цэгцлэх гэж оролдвол дуусгаж амжихгүй. Илүү цагаар сууя гэвэл гэрт нь хүн хүлээж байгаа шүү дээ.

_

"Хонгор минь, би ирлээ"

Эрч хүч муутай сулхан хоолойгоор хэлсэн үгнийх нь хариуд дулаахан тэврэлт нуруунаас нь бүчин авав.

"Би таныг оройтно гэж бодсон"

Нуруунд нь нүүрээ шигтгэчихээд бувтнах түүний үгийг Тэхён сайн сонсох аж.

"Яагаад тэгж бодоов?"

"Та ажил овоорчихсон гэсэн шүү дээ"

"Аан... Тэглээ гээд оройтож болохгүй ээ"

"Амармаар байна уу?"

"Чадахгүй нь ээ. Ажлаа энд дуусгах гээд аваад ирсэн"

"Оройжингоо суух нь ээ?"

"Мм"

"Тэгвэл хоолоо идчихээд ажлаа хий дээ. Би ч гэсэн хичээлээ хийлээ"

Бомгю өрөө рүүгээ явж Тэхён хувцсаа солихоор өрөөгөө зүглэв. 

Оройн 22 цаг өнгөрч байв. Бомгю даалгавраа дууссан бололтой гараа хөлөө сарвайлган сунайсаар өрөөнөөсөө гарч ирэхэд Тэхён одоо ч дуусаагүй бололтой зочны өрөөнд зөөврийн компьтертэйгээ зууралдан сууна.

"Дуусаагүй юм уу?"

"Талдаа орох л гэж байна даа"

Тэхён санаа алдсаар Бомгю руу харахад тэрээр нүдээ нухлан явсаар дэргэд нь ирэн суув. 

"Би туслах уу? Надад хийж чадах юм байна уу?"

"Чи... энэ тоонуудыг зөв хэлээд өгч чадах уу?"

"За"

Тэд 23 цаг хүртэл сууж Тэхён ажлаа хийсээр л байх бол Бомгю өгсөн цаасыг нь барьсан хэвээр тас яваад өгчээ.

Сая л нэг талд нь оруулж дөнгөсөн Тэхён гараа атган мөрөндөө товшиж чилээгээ гаргаж хүзүүгээ хоёр тийш гилжийлгэнгээ Бомгюг харан өхөөрдөнө. Буйдангийн түшлэг налж хүзүүгээ дээр нь тохож гэдийчихээд амаа ангайчихсан унтаж өгөх тэр.

"Тусална гэчихээд унтаад өгч гэнэ"

Тэхён компьютерээ унтраан цүнхэнд нь хийгээд гаргаж тавьсан бичиг баримтуудаа эмхлүүлэн дэргэд тавьж орхиод Бомгюг тэвэрч аваад өрөөгөө зүглэлээ.

Хувцсыг нь тайлан эвхэж тавьчихаад хөнжлөөр нь хучин өөрөө хажуугаар нь орон хэвтээд найз залуугийнхаа араас тэврэн унтахаар нүдээ анив.

Маргааш нь Тэхён мөн л Бомгюг сургууль дээр нь хүргэж өгөөд ажлаа зүглэлээ.

Орой нь Тэхёныг гэртээ орж ирэхэд Бомгю энгэрээс нь зүүгдэн эрхэлж гарав.

"Ядраад байна шүү дээ Гю"

"Өнөөдөр дахиад л компьютертэйгээ ирсэн юм уу?"

"Өчигдөр дуусгаж чадаагүй ээ"

"Тэгвэл... Хоолоо идчихээд угаалгын өрөөнд ороод ирээрэй"

Тэхён хэсэг гайхсан  элдэв юм бодохыг хүссэнгүй шуудхан л ширээний ард суулаа. Дуртай хоол нь халуунаараа бэлэн байсанд Тэхён баярлаад ханахгүй байх аж. 

Дараа нь тэр өрөөндөө очин хувцса сольж өмсчихөөд угаалгын өрөөнд орж ирвэл ваннд халуун ус дүүргэн сууж байлаа. Дэргэдүүр нь шилэн савтай жижиг лаанууд, зөөлөн үнэртэй үнэртүүлэгч үнэртэж, хоёр хундага болон улаан дарс зэргийг барлуулан тавьжээ.

"Өөрийгөө эрхлүүлэх гэж байгаа юм уу?"

Тэхён гараа угаангаа Бомгю руу харан асуувал Бомгю толгой сэгсрэв. 

"Тэгээд яах гэж байгаа юм?"

"Нааш ир"

Ус ч бэлэн болж Бомгю усаа хаан Тэхёны гараас татан дэргэдээ авчраад "Усанд орцгооё"

"Завгүй гэж хэлсэн шүү дээ"

"Хён би бичлэг хийж байна шүү дээ"

"Бичлэг гэнэ ээ?"

Тэхён камер хайн ийш харахдаа ванны цаад талд байрлуулсан камерыг нүдэндаа тусган харав.

"Ямар учиртай бичлэг юм?"

"Халуун усанд суунгаа дарс уугаад үзэгчдийн асуусан зүйлсэд хариулна. Хийх юм уу үгүй юм уу?"

"За яахав"

_

Тэд хоёул усан дотор орон суужээ. Нэг гартаа хундагатай дарс барьсан Бомгю нөгөө гартаа утсаа барин коммент уншиж эхлэв.

"Заа... Тэгэхээр эхний асуулт"

Манайхнаас асуух асуулт байгаа юу? Байгаа бол энд нэрээ бичээд асуултаа бас үлдээгээрэй ♡Дараагийн хэсэг дээр орно шүү

𝐇𝐨𝐧𝐞𝐲, 𝐈𝐭'𝐬 𝐏𝐫𝐚𝐧𝐤ᵗᵍ Where stories live. Discover now