9. Хүн биш

961 223 56
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зояаг ийн хэлэхэд Кёнсүү хийж байсан ажлаа орхин түүн рүү том харлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зояаг ийн хэлэхэд Кёнсүү хийж байсан ажлаа орхин түүн рүү том харлаа.

"Яаж мэдсэн юм? тэр сэрчихсэн хэрэг үү?"

Зояа "Үгүй ээ, сэрээгүй байгаа. Энэ түүний өлгий бололтой, буудуулсан газраас нь Сэүн олсон гэсэн. Өлгийн дээр эртний Солонгос хэлээр Пак Инбинь гэж бичсэн байна. Би дөнгөж сая тайллаа" хэмээн цустай өлгийг харуулахад

Кёнсүүгийн нүүрэнд инээмсэглэл тодорсоор "Гайхалтай. . . яаж ийм сайн хадгалсан байна аа? бүхэл бүтэн 1000 жил шүү дээ. Гайхмаар юм. Өлгийний материал хүртэл тодорхойлж болохоор бүрэн бүтэн гайхалтай хадгалсан байна. Нэрийг хатгаж оёсон байна шүү дээ. Гайхалтай. Энэ үнэхээр төгс олдвор биш гэж үү?" хэмээн сэтгэл нь үнэхээр догдолсон бололтой уулга алдана.

Зояа ч бас баяртай инээмсэглээд "Гэхдээ л үүнээс ч төгс олдвор нь дэлхийн бүсгүй өөрөө биш гэж үү? түүний сэрэхийг тэсэн ядан хүлээж байна. Тэр Солонгос хүн шүү дээ. Одоо хүртэл Солонгос хэлээ мэдэж байгаа болов уу? түүнээс өөр ийм хүмүүс дэлхий дээр байдаг болов уу? гээд л тархи минь асуултаар дүүрч байна. Бас би түүнийг сэргэхээр ярилцаж үзнэ гэж бодоод эртний Солонгос хэлээр хэдэн өгүүлбэр бэлдэж байгаа" хэмээн догдолсон байдалтай хэллээ.

🌌 The girl from planet Earth 🌏Where stories live. Discover now