Кай ийм хариу ирнэ гэж бодоогүй болохоор гайхсандаа хариу хэлсэнгүй, зүгээр л асуулт тавих мэт том харлаа.Инбинь түүн рүү өгүүлэмжгүй хоосон харцаар ширтсээр "Энэ бүх хугацаанд би зөвхөн сонссон. Ойлгохгүй харь хэлийг ойлгох хүртлээ сонссоор л байсан"
Кай "Шархнаас чинь болоод мартчихсан байна. Чи үнэхээр манай хэлийг ийм хурдан сурлаа гэж үү? Яаж вэ? Дэлхий дээр байхдаа чи юу ч ярьдаггүй байсан нэг удаа л. . ." гэсээр чимээгүй болоход
Инбинь "Чамтай байхдаа танай хэлийг огт ойлгоогүй зөвхөн сонсож л байсан. Харин танай гаригт ирээд хүмүүсийн үйлдэл нүүрний хувирал олон хүний ярианаас бага багаар сурч эхэлсэн. Одоо би сайн ойлгож бас ярьж чадна. Мэдээж бүрэн төгс сурсан гэж хэлэхгүй ч би чамтай ойлголцож байна"
Кай "Гайхалтай юмаа. Чиний ярьж байгаа үгийн баялаг, ойлгож байгаа чинь төсөөллөөс ч дээгүүр байна"
YOU ARE READING
🌌 The girl from planet Earth 🌏
FanfictionХүмүүс бидний орон гэр байсан эх дэлхий, одоо бол зүгээр л танихгүй гариг болсон. . .