Инбиньтэй уулзахаас 10 цагийн өмнө.Oasis төвийн гадаа:
Туршилт бүтэлгүйтсэн тухай сонсоод зогсохгүй түүнтэй унтаач гэсэн санал тулгалт хоёрын дундах хачирхалтай байдлаас дөнгөж гарч ирсэн Кай одоо ч гайхширсан хэвээр чимээгүй зогсоно.
Мора нэлээд уурласан бололтой "Энэ эрдэмтэн ч билүү судлаач билүү Дүрин гээд байгаа хүүхэн арай л дураараа юмаа. Яаж бодохоороо таныг тэр мангастай-" гэж хэлээд өөрийгөө тайвшруулах гэсэн мэт уртаар амьсгаа гаргалаа.
Энэ үед Кай зүгээр л цочирдсон бас бодолд дарагдсан мэт чимээгүй зогсоно.
Мора "Хэдий гариг ертөнцөд хэрэгтэй том асуудал байлаа ч гэсэн шууд нэг хүнийг сонгоод тэрийгээ унт гэж тулгах чинь хүний эрхэд халдаж байгаа хэрэг шүү дээ. Тийм биш гэж үү?" хэмээн асуухад
Кай сая л ухаан орсон мэт "М-ММ? юу? . . юу гэсэн бэ?" гэж бага зэрэг түгдрэн асуухад
Мора "Би хүртэл ингэж их шоконд орж байхад та цочирдсон байх даа" гэсээр Кайн гараас атгалаа.
YOU ARE READING
🌌 The girl from planet Earth 🌏
FanfictionХүмүүс бидний орон гэр байсан эх дэлхий, одоо бол зүгээр л танихгүй гариг болсон. . .