Кай ухаан алдаад уначихсан гэдгээ эмнэлгийн өрөөнд сэрэх үедээ л мэдлээ. Түүнийг сэрэхэд бүгд тойрон зогсох агаад Лэе "Сэрчихлээ" гэж хэлэхтэй зэрэгцэн бүгд тал талаас нь
"Зүгээр үү?"
"Юу болсон бэ?"
"Араатан ямар нэг зүйл хийгээ юу?" гэх зэргээр олон асуулт тавилаа.
Толгой нь бага зэрэг өвдөх хэдий ч гар нь өвдөхгүй болсон тул хамаагүй тайван босож ирлээ.
Кай "Би ухаан алдчихсан хэрэг үү? хазуулсан шарх аймшигтай өвдөж байсныг санаж байна" гэхэд
Сэүн "Кёнсүү араатны байдлыг шинжих гэж очоод таныг ухаангүй хэвтэж байхад олсон"
Кёнсүү "Хамгийн аймшигтай нь тэр тань руу цоо ширтэж байсан. Бүр нүдээ ч анивчихгүй ширтээд л байсан. Шилэн хананд тулаад зогсчихсон зөвхөн таныг харж байсан"
Бэкхён "Бүтэн сарын турш тэр өрөөний буланд л сууж байдаг байсан"
Чанёол "Таны өмнөөс бүр айчихлаа. Араатныг аллагын жагсаалтын нэг дүгээрт байна гэдэг ч тоглоом биш шүү"
YOU ARE READING
🌌 The girl from planet Earth 🌏
FanfictionХүмүүс бидний орон гэр байсан эх дэлхий, одоо бол зүгээр л танихгүй гариг болсон. . .