Инбинийг унтаж байхад нь тэдний дэргэд хүн ирэх шиг болов. Угаас сонор сэрэмж өндөр сэргэг унтаад сурсан болохоор шууд л нүдээ нээлээ.
Гэтэл моддоос ялгагдахгүй ногоон хувцас өмссөн залуухан бүсгүй Кай-н цаана сууж байв. Яагаад ч юм бүх ертөнц түүн дээр төвлөрсөн мэт зөвхөн тэр тод харагдаж бусад зүйлс сарних мэт бүдэг болчихлоо.
Инбинь биеэ хамгаалах зөнгөөрөө нүд нь шар өнгөтэй болж ирэн хоёр гараараа урагш тулан явган суугаад дайрах гэж байгаа мэт амьтанлаг байрлал авахад нөгөө бүсгүй тайван харагдах хэдий ч нүд нь илүү тод ногоон болж ирэв.
YOU ARE READING
🌌 The girl from planet Earth 🌏
FanfictionХүмүүс бидний орон гэр байсан эх дэлхий, одоо бол зүгээр л танихгүй гариг болсон. . .