Инбинийг ийн хэлэхэд Чанёол "Б-Би эхнэртэй! тийм ээ би хостой" гэж худал хэлэхэд
Сэүн "Т-Тийм шүү, бид хостой. Аль хэдийн өөрийн эмэгтэйгээ олсон" хэмээн сандарсандаа худал хэлж орхив.
Инбинь тэр хоёрын мөрнөөс чанга базан өөртөө ойртуулаад "Зүгээр дээ, би олон эмэгчинтэй байхыг чинь зөвшөөрч байна" гэхэд
Сэүн, Чанёол хоёр яг л аврал хүсэх мэт нөгөө хэдийгээ тойруулан харна.
Тэр хоёроос бусад нь шинэ ертөнцийн хэлээр ингэж сайн ярьж байгаа харь эмэгтэйгээс болоод дэндүү цочирдсон бололтой юм дуугарахгүй гайхсан харцаар харсаар.
Бэкхён "Түүнийг амьтан шиг. . . оюун ухаан нь доогуур гээд байсан биш билүү?" гэж итгэж ядсан байдалтай асуухад
Инбинь үл ялиг инээмсэглээд "Тэгж дүгнэсэн хүнийг би маш сайн санаж байгаа" гэхэд
Лэеийн дэргэд зогсож байсан Дүрин "Б-Б-Би юу?. . . .т-т-тэр бараг ухаангүй байсан шүү дээ. Яг миний хэлснийг санахгүй байгаа байх тэ?" гэсээр нуугдах мэт Лэеийн ард орон зогслоо.
YOU ARE READING
🌌 The girl from planet Earth 🌏
FanfictionХүмүүс бидний орон гэр байсан эх дэлхий, одоо бол зүгээр л танихгүй гариг болсон. . .