0

41 8 0
                                    

Төрсөнөөсөө авхуулаад одоог хүртэл... 
Энэ амьдралд мэндэлсэнээс өдийг хүртэл...
Там шиг энэ хорвоод нүд нээснээс саяхныг хүртэл...
Эхлэл шигээ хурдхан дуусчихдаггүй энэ ертөнцөд ирсэнээс энэ хүртэл...

Би хайр гэдгийг огт мэдрэлгүй өссөн. Төрсөн эх минь намайг хог новш шиг хаяж. Эцэг минь намайг нохойноос дорд үзэн үргэлж л зодож тамладаг байлаа. 6 нас хүрдэг жилдээ би үл таних нэг ахад зарагдаж түүнийг гэрт амьдарлынхаа хамгийн аймшигтай өдрүүдийг өнгрөөж байлаа. 

Би амьдрахаас залхаад байсан юм. Зүгээр л энэ амьдарлаас хол явчихмаар санагдсан. Зургаахан настай бяцхан охин байсан намайг тэр бузар амьтан хүчиндэж үхлүүт болгон гудамжинд хаячихсан. Яг л одоо энэ хог надад хэрэг болохгүй гээд л... Би тэр адгийн амьтанаас болоод бүхэл бүтэн амьдарлынхаа 3 жилийг эмнэлэгт эмчилгээ хийлгэж амьдарсан. 

Намайг асарч байсан асрагч үргэлж л намайг ингсэнгүй тэгсэнгүй гэж зангадаг байсан. Би яг л энэ хорвоод төрөөгүй байх ястой юм шиг л... Бүх зүйл миний эсрэг байдаг байсан. 10 нас хүрсэн тэр нэг жил намайг асрамжийн газраас улсын сургуульд оруулж өгсөн. Мэдээж би юу ч мэдэхгүй учираас 1-р ангиас эхлэн сурсан. Байдал арай дээрдэж би бусад хүүхдүүдийн адлиар сургуульд сурч байна гэж баярлаж байсан ч миний бодсон шиг байгаагүй. Тэд намайг шоолж, дарамтлаж, үргэлж муу үгээр дарж идэн үргэлж дээрлэхдэг байсан.

Новш гэж! Би тэдэнд ямар буруу хэрэг хийсэн гэж. Яалаа гэж тэд намайг дээрлэхэж байгаа юм бэ? Үхчихвэл л болно. Үхэхэд л хангалттай гэж үргэлж боддог байсан. Удаан тэр үгсийг сонсохыг хүсээгүй болохоор. Хог новш шиг амьдарлыг хүсээгүй учраас. Сургуулийн хамгийн дээд давхарт гаран ирмэг дээр нь тулан зогсоод зүгээр л нүдээ аниад унах гэж оролдсон. Гэвч зориг минь хүрээгүй. Аравхан настай жаахан охинд яаж үхэх зориг байх билээ дээ.

Сургуулийн хүүхдүүд намайг ахлах ангид ортол минь дээлрэхэж доромжилж гоочилж байлаа. Би юуны төлөө амьдраад байснаа мэдэхгүй. Гэхдээ би том болоод намайг хог новш шиг хаяад явсан хог новш шиг эх, намайг нохой новш шиг үзэн хүнд зарсан тэр  нийгмийн шаар болсон архичин эцэг, намайг 6 настай байхад хүчиндээд хаясан тэр адгийн амьтан, бас дээр нь тэр намайг үргэлж гоочлон доромжилдог байсан хүүхдүүдээс, тэр үед намайг үргэлж зодож загнадаг байсан сувьлагчаас... Бүгдээс нь өшөөгөө авна гэсээр өдийг хүргэж байна. 

Би... Тэднийг бүгдийг нь... Өөрийн гараар хөнөөх болно....

Sadness storyWhere stories live. Discover now