1

23 7 0
                                    

Яагаад гэдгийг мэдэхгүй ч өнөөдөр урьд урьдынхаасаа ч уйтгартай бас хэцүү өдөр байна. Саяхан орсон ажлаасаа гарчихлаа бас саяхан орсон түрээсийнхээ байрнаас хөөгдчихсөн. Одоо хаана... Хаана амьдрах вэ? 

Аан намайг танихгүй билүү? Намайг Бэ Жүхён гэдэг. Энэ гэхдээ миний жинхэнэ нэр биш л дээ. Би бол зүгээр л нэг энэ улсад амьдардаг жирийн нэг залуу эмэгтэй. Гэр бүл үү? Байхгүй ээ. Би тэдний талаар дурсахыг ч хүсдэггүй. Би Ханкүк их сургуульд шинээр элсэн орж байгаа шинэхэн сурагч. Гэвч би одоо сургалтынхаа төлбөрийг ч төлж чадахааргүй тийм байдалд хүрчихээд байж байгаа минь энэ л дээ. 

Би олон цагийн ажил хийдэг. Нэгийг нь дараад нөгөө нэг рүү нь яваад л бас нэгнээс нь халагдаад дахиж өөрийг олоод л... (Инээвхийлэх) Хүн бүр Солонгос хүмүүсийг их жаргалтай амьдардаг гэж боддог байх. Гэхдээ энэ худлаа. Бид яг л та нар шиг энгийнээр бас их хичээнгүйлэн ажиллаж байж амьдардаг. Тэрнээс биш солонгос улсын хийгээд байдаг Драма, Сриаль шиг сайхан зүйл гэж юу ч байхав. Драма дээр гардаг шиг аз жаргалтай амьдрал бодит байдлаас тэс өөр байдаг юм шүү.

Би одоо шинэ ажил хайхаар өөрийн саяхан орсон дотуур байрнаасаа гараад явж байна. Хичээл хэд хоногоос эхлэнэ. Тийм болохоор хурдхан шиг мөнгө олж эхний төлбөрөө хийхгүй бол болохгүй... 

Sadness storyWhere stories live. Discover now