4

7 5 0
                                    

Сургууль дээрээ ирдэг цагаас эрт ирсэн би ангидаа гараа дэрлэн жаахан ч болтугай нойр авахаар хэвтэнэ. Харин гэнэт л гаднаас хэн нэгэн хүн орж ирээд ширээг минь тог тог тогшино. Нүдээ нээгээд харвал Жимин байлаа. Бид найзууд болчих шиг болсон. Эхэндээ би түүнийг тоохгүй байсан боловч тэр надад үргэлж наалдах болсон. 

Хажууд минь инээдтэй зүйлс ярьж бас үргэлж надад анхаарал тависаар аль хэдийн 3 сар болсон. Тэр хүнээс гадна ахиад нэг бий. Түүний багын найз болох Тэхён. Хөөрхөн боловч хүйтэн нэгэн. Нүдээ хагас аниатайгаар түүн рүү бага зэрэг инээмсгэлээд

-Аан чи ирээ юу? ингээд л болоо. Надад түүнд хэлэх өөр ямар нэг үг алга. Тэр хариуд нь хөөрхөн инээгээд

-Тийн. Би бас Тэхён... гэж хэлээд эргэж хараад Тэхёныг харуулахад нь би хэвийн царай гаргаад жаахан инээмсгэлээд

-Чи ч бас ирж ээ? Гэхдээ цаг одоо хэд болж байгаа болооод ирж байгаа юм? гэж нүдээ нухалсаар асуувал Жимин над руу харж байснаа

-7:53 болж байна унтамхай минь. Чи танхимд ирсэн хүмүүсийг харсан л байлгүй дээ? гэж хэлээд миний ард байх ширээнүүдийг гүйлгэн харахад нь би эргэж харвал олон сурагчид ирсэн байх агаад 2 сайхан залуустай инээмсгэлэн ярилцах над руу охидын ширүүхэн харц буусан байхыг анзаараад тэр хоёрт суудал тавьж өгөөд хичээлдээ ороход бэлэн боллоо.

Пак Жимин. Хэзээ ч уулзаж байгаагүй хайр халамж дүүрэн хөгжилтэй нэгэн. Тэр бол миний  бурууг залруулах ах, тэр бол миний уурыг хаяа хүргэх ч буцаагаад инээлгэж чаддаг бяцхан дүү, тэр бол миний хүнд хэцүүг хамт хуваалцах хамгийн эхний бас хамгийн нандин нэгэн. 

Ким Тэхён. Миний өмнө учирч байсан хүйтэн сэтгэлтэй хүмүүсээс тэс ондоо. Чухамдаа тэр хүйтэн хөндий мэт жүжиглэдэг байх. Яг л над шиг. Хайр халамж хүсдэг байж болох шүү дээ. Хэзээ ч давж байгаагүй... Үгүй ээ бүр давахыг оролдож ч байгаагүй даваа минь миний өмнө гараад ирчихсэн бололтой. Энэ давааг давалгүй цааш явж болохгүй нь бололтой...  

Sadness storyWhere stories live. Discover now