8

7 4 0
                                    

      "Чи хэн бэ?" гэх асуултыг тавихад тэр гайхан хараад "Юу вэ? Онни... Та яагаад байгаа юм бэ? Аан өглөө намайг дуудаад аваад явчихгүй шинэ сургуульд орж байж! Ёстой нэг...." түүний энэ үг нь намайг багахан тээнэглзүүлж орхив. Би түүн рүү удтал ширтсэний эцэст юу ч хэлэлгүй санаа алдаад "Хүн андуурсан бололтой. Ингээд яв даа..." гэж хэлсэн. 

     Харин хариуд нь тэр хөмсгөө зангидаад "Та чинь ячихаад байгаа юм бэ? Би таньд гомдлоо" гээд л гараад гүйчихсэн. Энэ яг хэн болчихоод ингээд байгаа юм бол? Магадгүй Жон Жүений дүү байх. Тэгээд л андуулсан байх. 

      Удалгүй Жимин Тэхён хоёр ар араасаа орж ирэх бөгөөд Жимин намайг хараад шууд л хүрч ирээд цүнхээ ширээн дэр тавиад "Бэ Жүхён! Яагаад орхиод явчихаж байгаа юм бэ? Тийм тухгүй байсан гэж үү? Ядаж байхад тэр захиа бас юу вэ??" хэмээн ангиар нэг орилох бол би түүний амыг дараад "Дуугүй бай л даа ангийн хүүхдүүд сонссод байна. Бас тухгүй байсан юм биш. Чамд төвөг удаж байгаа юм шиг санагдаад л тэр. Ойлгож байна уу?" гэж хэлчихээд суудалдаа суув.

    Тэр толгой сэгсрээд "Надад төвөг удах гэнэ шүү... Төвөг удсан хүн  байхгүй байхад. найзуудад ийм юм байх шүү дээ. Тийм биз дээ Тэе?" хэмээн хэлвэл тэр юу ч дуугаралгүй толгойгоо дохих аж. 'Би хэзээ ч түүний ярихыг сонсохгүй бололтой.' 

     Удаан хугцааны туршид орсон хичээл дуусмагц ангиас гурвуулаа гаран Жиминий гэрийг зүглэн алхах бол тансиг хар машин бидний хажууд зогсоход нь тоолгүй цааш инээлдэн алхлаа. Араас хэн нэгэн миний нэрийг дуудах хүртэл шүү дээ. 

 "Жон Жүхён!" гэх эмэгтэйн хоолой чихэнд цуурайтахад бид эргэн харвал тэр эмэгтэйн нүдэнд нулимс хурж над руу гуниг дүүрэн харцаар харж байлаа. Энэ эмэгтэй яг хэн бэ? Би тэр эмэгтэй рүү гайхан хараад " Та хэн бэ?" гэх энэ гурван үгийг л хэлсэн.  

Sadness storyWhere stories live. Discover now