6

7 4 0
                                    

     Өнөөдөр гэнэтхэн л ажил дээрээсээ зүгээр байж байгаад хөөгдсөндөө итгэхгүй нь. Яагаад гэх учрыг мэдэхгүй. Гэхдээ би ажлаасаа ахиад л хөөгдчихлөө. Бас амьдарч байсан байрны эзэн нас барж хүү нь эзэн болсон даруйдаа намайг хөөж орхилоо. Хаана амьдарч хаана толгой хорогдохоо ч мэдэхгүй юм. Зүгээр л энэ амьдралын надад барьж буй бас нэг зовлон. 

     Эцэс төгсгөл, ёроол нь мэдэгдэхгүй энэ зовлонгийн далайд живихгүйгээр хэр удаан тэсэхээ мэдэхгүй. Хэзээ хаанаас аврага загас гарч ирэн намайг үгүй хийхийг ч мэдэхгүй. Зүгээр л гайхамшиг ирж аврахыг хүсэж, бурханд амьдрах боломж олгооч гэж залбирна.

    Чи хэзээ ч энэ зовлонг мэдрэхгүй нь сайн хэрэг шүү. Учир нь энэ бол үнэхээр аймшиг. Зүгээр л амьдарыг хүсэх хүсэл чинь шалбааг болон урсах болно. Амьдрал чинь тэр чигээрээ там шиг санагдаж, цаашлаад амьдрах хүсэл чинь хөөс мэт замхран алга болох болно. Хурдан энэ амьдрал дуусч үхчихээсэй гэсэн өрөвдөлтэй аймар бодол...

     Зүгээр л энэ бороон дундуур гачланд амьдралдаа харамсаад өөрийгөө зүхэж хараагаад л явж байх ёстой мэт. Хаяа надад хань болдог нь ч болдог шүү хх..Үзэн ядалт. Чи бүхнийг үзэн ядах болно. Надад байхгүй эцэг эхтэй хүүхдүүд чамайг зовоож бас чиний өмнө инээж баярлана. Хамтдаа байна шүү гэж амлаад л... 

   Тэнэг юм! Үүрдийн амьдрал гэж хаана байсан юм? Чи үүнийг зурагт радионоос сонсоод зүгээр л "Аан мөнхийн амь гэж байдаг байх нь..." гэж боддог байх. Үгүй дээ чи андуурч байна. Мөнх юм гэж хаана ч байхгүй. Чиний төсөөлөлд л байгаа байх.

    Саяхан би өөртэйгөө их адилхан бас ижил нэртэй охинтой таарсан. Аан үгүй юм байна. Түүний овог бас нэрнийх нь 1  зүйл өөр. Түүнийг Жон Жүен гэдэг. Чи итгэж байна уу? Сонин биш гэж үү? Надтай усны дусал мэт адил нэгэн байдаг гэхээр сонин байгаа биз дээ? Магадгүй тэр миний ихэр байх. 

Аз Жаргалд Умбаж буй миний ихэр  Жон Жүен.... Ха Ха.... Инээдтэй юм!  Больж үз!

Sadness storyWhere stories live. Discover now