7

10 4 0
                                    

     Ажлын шинэ долоо хоног. Хичээл эхлэх бас нэг өдөр. Найзтайгаа уулзах бас нэг өдөр. Харамсалтай нь өчигдөр би цурам хийж чадаагүй. Зүгээр л бодох зүйлүүд ар араасаа гараад ирсэн хэрэг. Маш их. Бас болоогүй надад амьдрах газар ч байхгүй шүү дээ. 

    Сургуулийн үүдээр орох үедээ бодсон зүйл бол Жон Жүен гээч тэр охин яг хэн юм бол? зүгээр л миний аз жаргалтай дүр юм болов уу? Түүний хажууд би чинь олон залуучуудаар бузарлагдсан бузар охи... үгүй ээ. Охин биш хүүхэн юм байна.

    Сургуулийн хаалга аажмаар нээгдэн хүүхдүүд болон багш нар цувсаар орох бол би доош харан бодолд автсан чигт ээ удаанаар алхана. Ингэж явахдаа хэн нэгний мөргөчих нь тэр. Худлаа байлгүй дээ. Би энэ охинтой ахиад таарчихлаа гэж үү? Би уучлал гуйчихаад дээш түүний царайг харахдаа л мэдсэн. 

    Тэр ч намайг хараад их гайхсан ч зүгээр л толгой дохиод яваад өгсөнд гайхах юм. Тэр эсвэл үннийг мэддэг юм болов уу? мэдэхгүй ч гэсэн түүнийг одоо болтол хэн бас яагаад надтай адилхан хэрнээ надаас сайхан амьдраад байгааг нь мэдэх юм алга... 

Боль доо Бэ Жүхён! Энэ чамд хамаагүй. Чи галзуурсан бололтой. Зүгээр л хичээлдээ анхаар! Бурхан минь гэж!!! 

Ангидаа орон ханны цагыг харан хэдэн минут унтаж болохоо харчихаад нүдээ анин ширээ налсаар хэвтэж байгаад зүүрмэглчихсэн бололтой ширээг минь хэн нэгэн тогшино. Магадгүй энэ Жимин байх. Нүдээ нээгээд түүнийг харахдаа хэсэг зуур гайхан харж байгаад өндийгөөд "Чи хэн бэ?" гэх асуултыг л тавьсан. 

Sadness storyWhere stories live. Discover now