3.Шинэ танилууд

12 2 0
                                    

"Үгүй ээ битгий яв. Гуйя. Битгий яваач дээ. Би айгаад байна." дахиад л нөгөө муухай дурсамжийн зүүдээ зүүдлэн нойтон дэртэй сэрлээ. Би үүнийг өөрөө эмчлэхгүй бол надад их хэцүү байсаар л байх болно. Гэхдээ яаж?

Сургууль дээр ирээд удалгүй хойноос хэн нэгэн дуудтал Жонхан байв.
Жонхан-Өглөөний мэнд.
Би-Өглөөний мэнд.
Жонхан-Чи зүгээр үү?
Би-Аан зүгээр ээ.
Жонхан-Зүгээр биш л байна даа гээд гараа духан дээр тавьтал би хойшоо ухрав.
Жонхан-Зүгээр л байна даа гайхсан аястай над руу харлаа.
-Хөөе та хоёр юу хийгээд байгаа юм?
Жонхан-зүгээр л сургууль руу явж байна.
Сынчол-Тэгээд яваач гээд бид хоёрын дундуур гараад явлаа.
Жонхан-Чи өвдвөл хэлээрэй.
Би-За.

Хичээлийн цагаар яагаад ч юм уйтгартай төвлөрч өгөхгүй байна. Нөгөө л нэг юмнаас болж.
Жонхан-Рина?
Би-За?
Жонхан-Чи хичээлээ тараад юу хийх вэ?
Би-Харих байх аа.
Жонхан-Ашгүй дээ.
Сынчол-Чи яах гээд байна?
Жонхан-Яасан гэж?
Сынчол-За дуугай бай.
Жонхан-Өөрөө эхэлчихээд.
Жонхан-Тэгээд сургуулийн нөгөө уулздаг газартаа гээд бид хоёр инээв.
Сынчол-Хөөе.
Жонхан-Яав?
Сынчол-Дуугай байгаач би Хичээлээ хиймээр байна гэхэд бид хоёр гэлтгүй ангиараа гайхлаа.
Сынчол-ҮХСЭНЭЭ ХАРЦГААГААВ.

Жонханыг хүлээж сургуулиас хамтдаа гарлаа.
Би-Одоо хаачих билээ? Би газар сайн мэдэхгүй шд.
Жонхан-Санаа зоволтгүй. Би чамайг гэрт чинь хүргээд өгнө.
Би-За.

Жонхан намайг хотын төвөөр дагуулж амттай зүйл авч өгч хөгжилдөж байлаа.
Би-Америкт энэнээс илүү гоё байдаг.
Жонхан-Тийм гэж үү?
Би-Мхнн.
Жонхан-Хоёулаа одоо нэг тийшээ яваад ирэх үү?
Би-Хаашаа?
Жонхан-Найзуудтайгаа танилцуулъя.

Найзууд????

Сургалтын төв гэмээр газр руу оров. Том бас цэвэрхэн орчин гээд үнэхээр гоё. Дотроос нь хөгжим сонсогдож байна.

-Өө Жонхан ахаа? гээд нэг өндөр хүү ирэв.
Жонхан-Сайн байв уу? Мингюү.
Мингюү-Тийм ээ гээд над руу харав.
Жонхан-Аан танилц Рина гэдэг манай ангид шилжиж  ирсэн хүүхэд.
Ким Рина гэдэг.
Мингюү-Сайн байна уу? Нүна.

Нүна?????

Жонхан-Манай хуурай дүү Ким Мингюү.
Би-Аан таатай байна.
Мингюү-Эгчээ та юм уухуу?
Би-Аан зүгээр.

-Хөөе юмаа бэлд гэж хэлээ биз дээ. Мингюү.
-Тэр хэзээ???
-Юу болов оо?

Бүгд бидэн лүү сонин харав.
-Жонхан ахаа?
-Сайн уу? Ахаа?
-Юу байна ахаа?
Хэн бэ? гэсэн харцаар над руу харлаа.
-Жонхан ахын найз охин юм уу? гэхэд би сонин хараад.
Би-Үгүй ээ.
Жонхан-Золигнуудаа үгүй ээ. Манай ангид шигээр шилжиж ирсэн охин.
БҮГД-ААААААААААННННН!!!!!!.

-Намайг Сынгван гэдэг Эгчээ.
-Намайг Дину гэдэг.
-Намайг Хуши гэдэг.
-Намайг Вонү гэдэг.
-Намайг Үжи гэдэг гээд танилцуулав.

Бүгдээрээ дажгүй хүмүүс шиг санагдав.
Сайн бүжиглэдэг,дуулдаг бүр хөгжим зохиож дуулдаг юм байна. Хамгийн бага нь болоод ч тэр үү? Дину Сынгван хоёр ёстой хөөрхөн санагдаад байлаа. Дүүтэй болсон болхоор. Үжигийн хувьд мундаг хүү юм. Вонү сайн үглэдэг. Хуши үнэхээр сайн бүжиглэдэг юм байна.

Бүгдэдтэй нь танилцаад намайг чатандаа нэмсэн байлаа.

Жонхан-Манай хэд хөгжилтэй байгаа биз?
Би-Тийм ээ. Үнэхээр хөөрхөн юмаа бас хөдөлмөрч.
Жонхан-Хэн хөөрхөн санагдаав?
Би-Дину хамгийн бага яахын аргагүй л эгдүүтэй. Сынгван хөгжилтэй хүү юмаа.
Жонхан-Тийм шүү.
Би-За манай гэр
Жонхан-Аан За ор доо.
Би-Жонхан чамд өнөөдөр баярлалаа.
Жонхан-Зүгээр дээ. Харин ч чамд баярлалаа.
Би-За болгоомжтой яваарай.
Жонхан-Чи эхлээд ороо.
Би-За баяртай.

Гэртээ ороход ээжийн дуу сонстов.
Би-Ээжээ?
Ээж-Гал тогоонд байна аа.
Би-Өө та өнөөдөр ашгүй амраа юу?
Ээж-Харин тийм ээ. Миний охин юм идэх үү?
Би-Үгүй ээ. Би юм идсэн.
Ээж-Аан За тэгвэл орж амар даа.

Утсаа ухаж байх даа нөгөө хэдийн чатыг уншиж инээлээ.

It's almost 17,but not 16 Where stories live. Discover now