5.Гуйлт

11 2 0
                                    

Хэдийнээ аялалын улирал эхэлжээ. Бүх зүйл шаралтан намрын улирал сайхан.
Би-Сайн уу?
Сүа-Сайн.
Би-Би идэх юм зөндөө авсан. Май
Сүа-Би өлсөхгүй байна.
Би-За.

Сынчол,Жонхан 2 хамт орж ирлээ. Сынчол яг л хүүхдүүдийн краш болхоор харагдаж байна. Би чинь юугаа бодоод байна вэ?
Автобусанд уул нь Сүатай их юм ярьж явья гэж бодсон юмсан. Гэхдээ тэр дахиад л бодлого бодож сууна. Би чихэвчээ гаргаад дуу сонсохоор шийдлээ. Sunday morning эхлэхэд сонсоход сайхан байна. Хуучны сайхан дурсамжаа бодож байна. Америкт сайхан муухай хоёрын туйл болсон хэсэгхэн зуурын аз жаргал минь.

Нэг мэдэхэд автобус зогсоод хүрэх газартаа ирэв.
Багш-За охидууд ийшээ хөвгүүд тийшээ майхандаа нэр нэрээрээ ороорой.

1.Хан Руи
2.Еэин
3.Сүха
4.Лаён.
5....

17.Ким Рина 6р майханд

Нөгөө 6р майхнаа хайж олоод ортол ангийн харьцдаггүй охид байлаа. Би тийм ч их хүнтэй харьцдаггүй л дээ.

-Рина чи энд сонгогдсон юм уу?
Би-Тийм ээ.
-Наашаа хүрээд ирээ. Энэ ор хоосон.
Би-Заа баярлалаа.

Нөгөө хэд юм хумаа янзлаад гарцгааж байв. Нээх муу охидууд шиг санагдсангүй. Багш биднийг гадаа дуудаж тоглоом тоглуулж хоолондоо оров. Ингэсээр орой болов. Галын наадам гүйгээр тойрч суухгүйгээр сургуулийн аяллыг төсөөлөхийн аргагүй. Багш инээдтэй хошин маягийн тухай маш их ярьж бид инээж байлаа.
Одоо тус тусдаа өрөөндөө орж ирцгээлээ байж байна. Хэвтэж байтал өрөөний охин.
-За тэгэхээр 5уулаа тоглоом тоглоё.
-Тэгье. Үнэнээ хэлэхэд тоглоом
-YESSSSS.
-за тэгэхээр би эргүүлье.
-За чи хурдан хариулаа .
-Хэзээ архи ууж үзсэн бэ?
-15тайдаа анх манай гэрт.......
гэж маш олон асуулт асуусаар над дээр ирэв.
-За Рина??????
-ҮҮҮҮҮҮҮҮҮҮ!!!!!!
-Тэгэхээр Рина Чамд хайртай хүн байгаа юу?
Би хэсэг эргэлзлээ. Нөгөө Америкт байсан үеийн дурсамжийн дахь хүнээ бодлоо. Би одоо болтол түүнд хайртай хэвээрээ болов уу?

-Рина?
Би-Тийм ээ надад байгаа.
-АЙЙЙЙЙНННН?
-Вуааа гайхалтай хэн юм болоо?
-Арай нөгөө хэн хэн гээд охид бие бие рүүгээ харцгаана.
Би-Үгүй шүү тэр хүн биш.
-ХУДЛАААААААА....
оройтож унтсанаас болоод ч тэр үү нойр хулжаад нэг л сонин болчихлоо. Бас л дахиад зүүд зүүдэлсэн. Сэтгэл санаагаар унасан ич биш зүгээр их ядарч байна мартмаар байдаг. Охидууд унтаж байхад нь чимээгүйхэн гараад агаар амьсгалах гээд цаашаа алхав.
Сууж байтал хажууд төөрсөн бололтой муурын зулзага хүрээд ирэв.
Би-Чи төөрчихлөө юу?
Их л ядарсан бололтой. Түүний өвөрмөц дээрээ суулгаад илэв.
Би-Надад идэх юм энэ л байна гээд жигнэмэг гаргаж ирээд өгөв.
-Хөөе муур хэзээ жигнэмэг идэж байсан юм?
Хойш харвал Сынчол
Би-Харин өөр юм байхгүй.
Сынчол хажууд ирээд сууж Нөгөө муурыг авч сүү өглөө.
Би-Чи хаанаас сүү???
Сынчол-Зшгээр уумаар байсн юм. Энэ эгдүүтэй амьтан авчихлаа.

Үнэхээр сонин юм Сынчолыг ийм зөөлхөн байгааг харахад хачин санагдаж байна.

Сынчол-Рина?
Би-Мм?
Сынчол-Чамд сайн хүн байгаа гэсэн үнэн юм уу?
Би-Ю.юу?
Сынчол-Би сонсъё гэж сонсоогүй юм. Танай майхны гадаа явж байгаад.
Би-Тэгээд? Гэж хэлээд би түүнрүү сонин харлаа.
Сынчол-Тэр хүн чинь хэн юм бэ?
Би-Тэр чиний мэдэх хэрэг биш ээ гээд бослоо. Сынчол хойноос намайг бариад авлаа.
Би-Чи яагаад байгаа юм бэ?
Сынчол-Үнэндээ би чамд сайн болчихсон юм шиг байна.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 21 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

It's almost 17,but not 16 Where stories live. Discover now