1.Шинэ амьдрал

39 3 0
                                    

Хэдийнээ 7 жил өнгөрч тэр явдал болсноос хойш үүнийг мартахын тулд Америкаас Солонгост нүүж ирээд удаагүй байлаа. Ээж маань нүүр нь цонхийж хөхөрсөн ямар ч аз жаргалгүй тэнд амьдралаа өнгөрөөдөг байсан хөөрхий дөө...

Ээж-За энэ дээ бид хоёрын шинээр амьдралаа эхлүүлэх байр гээд инээхэд нь урмыг нь бодоод хөнгөхөн мишээв.
Ээж зүүн талын өрөөг надад гаргаж өгөөд хувцсаа тохижуул гээд өрөө лүү заав. Тиймээ 8 настай байхад ийм газарт зөндөө амьдардаг байснаа сайн санаж байна. Дэндүү аз жаргалтай байж дээ.
Түрээсэлж байгаа болхоор тавилга нь хүртэл хуучин байна. Гэхдээ зүгээр дээ энэнээс илүү дээр зүйл гэж юу байхав. Ээж бид хоёр гадуур явж нөгөө шинээр сурах сургууль дээр ирлээ. Сургалтын менежертэй уулзан хичээлдээ дараа долоо хоногоос ирнэ шүү гээд хэлэв. Ээж шинэ ажлын байраа олох гээд явав. Би гэр лүүгээ явж хог новшоо цэгцлэхээс дээ.

Гэр орноо янзлаад тайван суугаад номоо уншиж суутал хаалга тогшоод чимээ сонстлоо. Ээж л байх.

Би-Хэн бэ?
-Өөрөө харин хэн бэ?
Би-Нөгөө би... гээд өөрийгөө танилцуулж амжаагүй байтал тэр гэр лүүгээ дайраад орчихов.
Би-Хөөе...
Бүр буйдан дээр тухлаад хөргөгч рүү дайрав.
Би-Хөөе би энэ гэрийн түрээслэгч...
-Юу? Хэн зөвшөөрсөн юм?
Би-Энэ байрны эзэн.
-Би эзэн нь шд гээд хэнэг ч үгүй жүүс уугаад суучихав.
Учрыг нь олох гэж учирлаад хэлэх гэж оролдоод ч болохгүй байгаа болхоор гадаа ээжийг хүлээхээс өөр аргагүй болов. Утас ч байхгүй олон жил Солонгосд ирээгүй болхоор....
Гадаа хүлээж суусаар ашгүй ээжийн бараа үзэгдэх шиг болоход
Ээж-Охин минь чи яагаад гадаа? Даарахгүй байна уу?
Би-Зүгээр ээ харин гэрт гэрийн эзэн гээд нэг хүн орж ирчихээд явахгүй юм.
Ээж гайхсан байдалтай "оръё"гээд хаалга нээв.
Ээж-Та юун хүн билээ?
-Аан би энэ гэрийн эзэн.
Ээж-Тэгхээр та Чүэ Синнам байх нээ?
-Үгүй ээ би Чүэ Сынчол.
Ээж-Синнам гэж хэн бэ?
Сынчол-Манай ах.
Одоо л нэг учир нь олдлоо.
Ээж-Аан тэгвэл ах чинь надад энэ байраа түрээсэлсэн юм байна.
Сынчол-Тийм байх учиргүй дээ. За яахав. Би явья даа.
Тэр гараад өгөв. Ямар сонин хүн бэ?
Ээж-Ахтайгаа ярилцаагүй л юм байна л даа. Заза хоёулаа хоол идье.

Удалгүй хичээл орох болов. 8 настайгаасаа хойш Солонгост буцаж ирээгүй. Их юм өөрчлөгдөж. Дүрэмт байнга өмсөх энгийн хувцас байнга өмсдөг байсан хүн чинь өөр дүрэм рүү шилжихээр хэцүү л байна.

Би-Сайн байна уу? Намайг Ким Рина гэдэг гээд хэллээ. Хүүхдүүд намайг гайхаад хараад байгаа юм шиг санагдаад доош харлаа.
Багш-Рина тэр хоосон суудал дээр очоод суучих.
Би-За
Хажууд сууж байгаа хүү унтаж байгаа юм байх даа.
Хичээлийн цаг хэдийн өнгөрсөөр байлаа. Нөгөө хажууд суусан хүү чинь над руу гэнэт гайхаж харснаа.
-Чи хэн бэ?
Би-Нөгөө би Ким Рина шинэ сурагч
-Аан намайг Юн Жонхан гэдэг гээд гараа сунгалаа.
Би-Таатай байна.
Жонхан-Чи тэгээд хаанаас ирсэн юм бэ?
Би-Америк
Жонхан-Тэгвэл чи ч англи хэлдээ water snow байх даа.
Би жоохон инээвхийлэхэд тэр бас инээв.
Жонхан-Би үнэхээр муу гээд шилэн хүзүүгээ маажлаа.

-Хөөе босооч!!!????
Хэн нэгэн ширээ рүү цохиход гэнэт цочоод харвал нэг хүү байх нь тэр.
Гэхдээ харсан царай.
-Чи хүний юм чимээгүй авчихдаг хулгайч юм биз дээ.
Би-Сынчол???

It's almost 17,but not 16 Where stories live. Discover now