𝙃𝙤𝙨𝙝𝙞🐯(2)

396 67 5
                                    


"Энэ... чи бид хоёрын ажиллуулах газар юмуу?"

Үригийн намайг авчирсан газар үнэхээр дээд зэрэглэлийн ресторан болохоор газар байв. Маш том орчинтой, түлхүү цагаан өнгийн ширээ, сандалтай маш цэвэрхэн газар байсан юм.

"Аанхан! Миний найзын хоол хийх чадвар ямар гайхалтай билээ дээ! Хоёулаа маш цөөхөн төрлийн хоол, зууш гаргана. Хоол гэхэд л зөвхөн гурван төрлийн стэйк гардаг... ямар байна? "

Би юу гэхээ мэдсэнгүй. Амьдралдаа стэйк хийж үзээгүй хүн яаж хийх болж байнаа. Гэхдээ хичээвэл болохгүй юм ч байхгүй гэж бодож байна.

Үритэй сайтар ярилцан, эхний ээлжинд туршилтаар хэдэн хоол, зууш хийж туршихаар боллоо. Тэр өөрийн гэсэн ресторантай болж байгаадаа их л баяртай байв. Удахгүй хэний гэнэ үү төрсөн өдөр л гэнэ, тэр хүндээ зориулж хоолнуудаа хямдруулаад ресторанаа чимэглэх юм байхаа. Үригийн юу бодож санаж явдгийг мэдэх юм алга, гэхдээ энэ рестораний үйл ажиллагаа гайхалтай байгаасай л гэж хүсэж байна.

"Маргааш би урьдчилсан бичлэгэнд явахаар болсон. Миний таньдаг арын ажилтан эгч намайг оруулж өгөхөөр болсон. Чи цуг явах уу? Манай Вонүг харцгаая!"

Вонү гэхээр... Сүнён ч гэсэн тэнд байх нь. Урьдчилсан бичлэг гэдэг нь юу гэдгийг мэдэхгүй ч Үрид зөвшөөрч орхилоо. Зүгээр л тийшээ явбал Сүнёнийг харж чадах юм шиг санагдаад. Мөн тайзан дээр байгааг нь хармаар санагдаад.

Сэтгэл гэдэг ямар миний хүслээр захирагдах биш дээ. Квон Сүнён гэдэг хүн зүгээр л ядаргаатай хачин хүнээс зүрхэнд том байр суурь эзэлсэн хүн хүртэл болно чинээ зүүдэлсэнчгүй.

Хэрвээ санаандгүйгээр ганц л удаа харц тулгарвал Квон Сүнён миний хувь тавилан гэдэгт итгэлээ.

••••••••

Утасны сэрүүлэг дуугаран, Үригийн гарыг цээжин дээрээсээ авж шидчихээд аль болох чимээ гаргахгүйхэн шиг бослоо. Стэйк хийх жор олсон юм л даа, тэрийгээ дагаж хиймээр санагдаад шөнө бараг олигтой ч унтсангүй.

Хөргөгчнөөс хоол хийх материалуудаа бүгдийг нь гаргаж тавиад, эхнээс нь дагаж хийлээ.

"Юу вэ... ямар нэгэн гоё үнэр..."

Үри нүдээ нухалсаар өрөөнөөс гарч ирж байв. Хоолны үнэрээр сэрчихэж.

"Гар нүүрээ угаагаад хүрээд ир! Хоол болчихлоо! "

Үри толгой дохин удаанаар угаалгын өрөө рүү явж байв. Удаашруулсан бичлэг шиг л харагдаж байна. Хоол бэлэн болон хоёр тавгандаа аягалаад ширээндээ өрлөө. Би хийсэн гэхэд ерөөсөө итгэхгүй байна.

•𝙎𝙀𝙑𝙀𝙉𝙏𝙀𝙀𝙉•Donde viven las historias. Descúbrelo ahora